Сан-Хосе Шаркс, Бостон Брюинс багууд плэй-оффын 2-р шатны эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Сан-Хосе Шаркс, Бостон Брюинс багууд плэй-оффын 2-р шатны эрхээ авлаа

Сан-Хосе Шаркс, Бостон Брюинс багууд плэй-оффын 2-р шатны эрхээ авлаа

NHL-н мөсөн талбайд өнөөдөр 2 тоглолт явагдлаа. Сан-Хосе Шаркс болон Вегас Голден Найтс багуудын цуврал 7 тоглолтонд шийдэгдлээ. Энэ цувралд Сан-Хосе Шаркс баг жинхэнэ утгаар нь эргэн ирэлт хийсэн. Цувралын эхний 4 тоглолтын дараах байдлаар Вегас Голден Найтс баг 3-1 харьцаатай тэргүүлж байсан. Гэвч Сан-Хосе Шаркс баг 5 дахь тоглолтоос цувралыг эргүүлж чадсан бөгөөд өнөө өглөө хоёр багийн цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт болж цаг сунгасан тоглолтонд Сан-Хосе Шаркс баг ялалт байгуулснаар плэй-оффын 2-р шатанд шалгарлаа. Тоглолтын нэмэлт цагт Э.Карлссоны дамжуулалтаар Б.Гудроу нэгэн гоёмсог гоолыг оруулж багаа хожилт хөтөлжээ. Багийн ахлагчаа алдсан нь Сан-Хосе Шаркс баг хүнд нөхцөл байдлаас эргэн ирэлт хийж чадлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Колорадо Эвеланш баг байх юм.

Өнөө өглөө бас нэгэн цуврал 7 тоглолтоор шийдэгдсэн тоглолт болсон. Энэ бол Дорнод бүсийн эхний шатанд таарсан Торонто Мейпл Лифс болон Бостон Брюинс багуудын тоглолт байлаа. Хоёр баг цувралын турш харилцан хожил авч байсан бол өнөө өглөө шийдвэрлэх 7 дахь тоглолтоо хийж Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөжээ. Бостон хотын “TD Garden” ордонд болсон тоглолтонд талбайн эзэд 5 гоол оруулсан бол Торонтогоор Ж.Таварес ганц гоол оруулжээ. Цувралд ялалт байгуулсан Бостон Брюинс баг дараагийн шатанд Колумбус Блю Жакетс багтай тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж