Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан маргааш /2019.04.25/ 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.
Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах юм. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх учрааас иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ