2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 52,284,267 төгрөгийн үнийн дүн бүхий 335,307 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Хөх Ган" ХК (HGN +15.00%) болон "Монгол Шуудан" ХК (MNP +9.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.89%) болон "Дөрвөн Уул" ХК (DRU -14.29%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.01 хувиар өсч, 20035.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,336,539,609,464.37 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ