Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар ирэх тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Инновацын үзэсгэлэн-2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээр шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай гэх мэт бүхий л салбарын инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, инновацын оролцогч талуудыг нэг дор цуглуулах зорилготой юм. Иргэн, аж ахуйн нэгж, төр хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, урлаг уран сайхан, зохион бүтээгчид энэхүү инновацийн үзэсгэлэнд оролцох боломжтой аж.
Үзэсгэлэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн танилцуулах вэ?
-Шалгарсан оролцогчид үнэ төлбөргүйгээр МҮХАҮТанхимд 2 өдрийн турш байршин өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нээлттэйгээр танилцуулна.
Оролцогчдод үзэсгэлэнгийн үеэр тавигдах шаардлага юу вэ?
-Өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хариуцах хүнийг үзэсгэлэн зохион байгуулагдах хугацаанд байлгах
Шалгарсан үгүйгээ хэрхэн мэдэх вэ?
-Хүсэлтээ ирүүлсэн оролцогчдод 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тэнцсэн эсэхийг мэдэгдэх ба үзэсгэлэн зохион байгуулагдах газарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулах талаархи зөвлөмжийг зохион байгуулах ажлын хэсгээс өгнө.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтээ хэрхэн ирүүлэх вэ?
Энд дарж онлайн форумыг бөглөн, хүсэлтээ илгээнэ үү.
Бүртгүүлэх хүсэлтээ илгээх сүүлийн хугацаа хэзээ вэ?
-Хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны 15:00 цаг хүртэл хүлээж авна.
Асууж тодруулах зүйлийг дараах хаягаар холбогдоно уу?
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны V байр, 202 тоот
Утас: 70111297, 88900998
Email: innovationub@gmail.com
Хэзээ: 2019.05.07-08, 11.00-18.00 цагийн хооронд
Хаана: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд
Холбоотой мэдээ