Тайз, дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг драмын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрбээр гурван жилийн өмнө өөрийн “Mоvie and Theatre” мэргэжлийн сургалтын төвийг нээж, өөрийн шавь нарыг бэлтгэж байсан. Авьяаслаг жүжигчин бүсгүй одоо “Сити” их сургуульд багшилж байгаа ажээ.
Түүний “Чононгоо фильм” продакшны анхны дэлгэцийн бүтээл болох “Ээж” уран сайхны кино үзэгчдэд хүрснээсээ хойш олон улсын 16 кино наадамд амжилттай оролцон есөн шагналыг авсан байна. Тодруулбал, “Ээж” уран сайхны кино АНУ, Франц, Иран, ОХУ, БНХАУ, Бангладеш, Япон, Энэтхэг, Тайвань, Тайланд зэрэг орнуудад зохион байгуулсан олон улсын кино наадамд оролцсон. Уг киноны гол дүрд тоглосон Ардын жүжигчин Д.Мэндбаяр ОХУ-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг Монголын кино Авардсаас “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэн байдаг.
Тэгвэл энэ киноны баг бүрэлдэхүүн дахин нэгэн шинэ уран бүтээл дээр хамтран ажиллаж гэж байгаа сурагтай. Одоогоор уран бүтээлчид дараагийн киноныхоо бэлтгэл ажилдаа орж, наадмын дараа зураг авалтандаа гарахаар төлөвлөж буй талаар жүжигчин Б.Эрдэнэцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ