Улаан өндөгний баяраар өнгөрсөн ням гаригт Шри Ланкад есөн этгээд амиа золиослосны нэг нь эмэгтэй хүн байсан талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Руван Вийевардене лхагва гаригт мэдэгджээ.
Зочид буудал, сүм хийдүүдэд болсон дэлбэрэлтийн улмаас 359 хүн амь насаа алдсан бөгөөд энэ нь Өмнөд Азийн түүхэн дэх хамгийн аюултай үйл явдал болов.
AMAQ мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Шри Ланкийн гурван сүм, дөрвөн зочид буудалд халдлага үйлдсэн хэрэгт гадаадын цэргүүдтэй холбоо бүхий дотоодын лалын шашны хоёр бүлгийг сэжиглэж байгаа аж. Халдлагын улмаас 500 орчим хүн шархаджээ.
Шри Ланка улсын Ерөнхийлөгч Митрипала Сирисена батлан хамгаалахын болон тагнуулын байгууллагын удирдлагуудаа солихоо мэдэгдсэн байна. Тэрбээр иргэддээ хандаж үг хэлэхдээ "Ирэх долоо хоногуудад цагдаа, аюулгүй байдлын албаныхныг бүхэлд нь солино. Дараагийн 24 цагийн дотор Батлан хамгаалахын дарга нарыг өөрчилнө” гэж хэлжээ.
Эх сурвалж: THE REUTERS
Холбоотой мэдээ