Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-ийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан Теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдлийг боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах Теле хяналтын камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн эхний хурлаар Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмын төслийг хэлэлцэн, холбогдох газруудаас санал авахаар даалгаж, теле хяналтын камеруудыг шинээр суурилуулах, түүнд хяналт тавих тухай захирамжийн төсөл боловсруулах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан теле хяналтын камерын системийг нэгтгэх, шинээр суурилагдах камерт нэгдсэн хяналт тавих боломжтой болох юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж