Ц.Нямдорж: Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна

Ц.Нямдорж: Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үeийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.


-ТEГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилж, мөн Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?

– Б.Хурцыг саатуулсан гэсэн мэдээлэл өчигдөр надад ирсэн. Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа талаар мэдээлэл байхгүй. Наадах чинь одоохондоо худал мэдээлэл байна.

-Таныг Тагнуулын Ерөнхий газраас гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ.

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна шүү дээ. Өнөөдөр дахин хэрэг үүсгэлээ гэх мэт элдэв юм хэвлэлээр гараад байхаар нь би асуусан. Үгүй л гэж байна лээ. Захиалгатай юм байлгүй дээ.

-Улсын нууцтай холбоотой мэдээллийг таныг ил болгосон гэж буруутгаж байгаа юм уу?

-Хүн тамлах чинь улсын нууц юм уу.  Хүн эрүүдэн шүүх чинь нууц биш ш дээ. Улсын нууцын хууль гэж байна. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ гээд тодорхой заачихсан байгаа. Наадах чинь нууцтай хамаарахгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж