Удтал хүлээлгэсэн Элчин сайд нарын томилгоо ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэгдэх сураг гарч байгаа.
Эхнээсээ ч нэрс тодорч, Газрын тосны газрын дарга асан Д.Өлзийбүрэнг ОХУ-д суух Элчин сайдаар, Турк улс дахь Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг гэхчлэн хуучин бууны хугархайнуудаа гадаадад “цөлөхөөр” болсон гэх шуум дэгдэж буй юм.
МАН эрх барих үедээ Д.Өлзийбүрэнг өөд нь татаж явсан удаа цөөн ч энэ удаад ОХУ-д суух Элчин сайдаар томилох болсон нь эхнэр С.Одонтуяагийнх нь нөмөр нөөлөг гэж үзэх хэсэг ч байна.
Ардчилсан намыг Засгийн эрх барьсан 2012-2016 онд МАН-ын гишүүн Д.Өлзийбүрэн Газрын тосны газрын даргаар томилогдож байв.
Харин Э.Мөнх-Очирын хувьд УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү гэдгээрээ олонд илүүтэй танигдсан. Сайн эцгийн нэрээр санасан албан тушаал болгондоо томилогдож ирсэн тэрбээр одоо Истанбул дахь Монголын ерөнхий консулаар ажилладаг бөгөөд Элчин сайд Р.Болдын бүрэн эрхийн хугацаа дууссан, МАН эрх барьж буй зэрэг боломж нь Элчингийн суудалд хүргэж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ