27 жилийн турш комд байсан эмэгтэй ухаан оржээ | News.MN

27 жилийн турш комд байсан эмэгтэй ухаан оржээ

27 жилийн турш комд байсан эмэгтэй ухаан оржээ

27 жилийн турш комд байсан эмэгтэй ухаан оржээ

Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Мунира Абдулла 27 жилийн турш комын байдалтай байсны дараа ухаан оржээ. Тэрбээр 1991 онд 32 настай байхдаа дөрвөн настай хүүгээ цэцэрлэгээс нь авчихаад машинтай явж байгаад машин нь автобустай мөргөлдөж, тархи нь маш хүнд гэмтсэн байна.

Азаар хүү нь амьд үлдсэн ч Мунира хүнд гэмтлийн улмаас комд орсон ажээ. Эхлээд Абу-Даби хотод олон жилийн турш эмчилгээ хийлгэж байсан ч үр дүн муутай байсан ба нэгэн удаа Герман руу явах боломж олдож тэндээ олон удаагийн хагалгаанд орж, эрчимтэй эмчилгээ хийлгэсний эцэст өнгөрсөн жил ухаан орсон байна. Энэ тухай түүний хүү өчигдөр /2019.04.23/ “National” сонинд ярилцлага өгсөн нь BBC дээр гарчээ.

Мунирагийн хүү Омар Вэбайр “Ээжийгээ нэг л өдөр сэрнэ гэж итгэдэг байсан учир би хэзээ ч бууж өгч байгаагүй. Миний ээж шиг ийм байдалд орсон хүмүүсийг хөсөр хаячихаж болохгүй. Хайртай хүмүүсийнхээ төлөө бүхнийг хийх хэрэгтэй. Тиймээс би өнөөдөр ээжийнхээ түүхийг хуваалцаж байна. Осол болох үед ээж минь шууд л намайг тэврээд хамгаалсан. Тиймээс л би өдийд амьд байгаа” хэмээн ярьжээ.

Омарын ээж ухаан орохдоо хачин сонин дуу авиа гаргаж байгаад хүүгийнхээ нэрийг дуудсан байна. Харин одоо тэрбээр аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлж, өвчин мэдэрч, харилцан ярих чадвартай болсон гэнэ.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-04-24 122.201.22.227

Wonderful

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж