Энэтхэг төмрийн хүдрийн экспортдоо хориг тавихгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Энэтхэг төмрийн хүдрийн экспортдоо хориг тавихгүй

Энэтхэгийн Засгийн газ­раас энэ сарын дундуур төмрийн хүдрийн экспортод хориг тавих санал тавьсан билээ. Харин энэ санал нь олонхийн дэмжлэг авахгүй байгаагаас төм­рийн экспортод ног­дуулах татварын хэм­жээг нэмэгдүүлж, ган үйлд­вэр­лэлийн түүхий эдээ Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд үнэ­тэй болгох магадлалтай болжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэгч нарын зүгээс төмрийн хүдрийн эрэлтийг шууд нэмэгдүүлэх магадлал тун бага аж. Энэтхэгийн эрх баригчид төмрийн хүдрийн экспортод ногдуулах тат­вараа нэмснээр зах зээлд үнэ нэмэгдэж, Хятадын зүгээс төмрийн түүхий эдийн томоохон үйлдвэрлэгчид болох Австрали, Бразильд илүүтэйгээр түшиглэх болно. 

Энэтхэгт нэг талаас ган үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ өсч буй энэ таатай нөхцөлд мөнгө олох нь чухал, нөгөө талаас  энэ металлыг эх орныхоо үйлдвэрлэлд зориулан авч үлдэх ёстой гэсэн  эрс тэс байр суурь бүхий маргаан өрнөх болжээ. Гэсэн хэдий ч Засгийн газар төмрийн хүдрийн экспортоос төсөвтөө нэлээд хэмжээний орлого хуримтлуулдаг тул бүрэн хориг тавих магадлал бага юм. Гадаад зах зээл дэх борлуулалтын хэмжээ нь эрс буурч болзошгүй гэсэн түгшүүр бий болж, төмрийн хүдэр олборлогч томоохон компаниудын хувьцааны үнэ эрс буурчээ. Тухайлбал, Энэтхэгийн уул уурхайн томоохон компани “NMDC”-ийн хувьцааны ханш 38 хувиар буурсан байна.

Д.Мөнхболд

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж