Алдсан хүн арван тамтай

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Алдсан хүн арван тамтай

Алдсан хүн арван тамтай

Капитал банк дампуурсан нь Засгийн газрын сайд нарын хувьд өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болж хувираад байна.

Учир нь дээрх банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум төгрөг тус, тус байршиж байсан юм.

Холбогдох яамдын сайд нар эдгээр мөнгөн хөрөнгийг буцаан авч иргэдийг хохиролгүй болгоно гэж мэдэгдэж байгаа ч одоогоор ямар эх үүсвэрээс буцаан авах вэ гэдэг тодорхойгүйгээс алдсан хүн арван тамтай гэгч л болж хувирчээ.

Дахин алдахгүйн тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар банкуудад байршиж байгаа бусад төрийн мөнгийг Төрийн сан руу татах ажиллагааг эхлүүлэхээр болсон аж.

Сөрөг хүчнийх нь зүгээс МАН Засгийн эрх барих бүрийд банк дампууруулдаг гэх шүүмжлэлийг дайгаад байгаа ч сайд нарынх хувьд нь "Чадамжгүйг нь мэдсэн бол ард иргэдийнхээ мөнгийг юу гэж Капиталд хийх вэ" гэж сөрж суугаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж