АНУ-ын Орегон мужид өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн К-9 эрэлч нохой гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг эрж яваад үхэр зарааны дайралтад өртсөн байна. Кус тойргийн цагдаагийн газраас мэдээлснээр, өнгөрсөн бямба гаригийн орой Один нэртэй цагдаагийн нохой Барвью дүүрэгт хэд хэдэн гэмт хэрэгт сэжиглэгдэн, улмаар зугтсан этгээдийг мөшгиж явжээ. Энэ үед үхэр зараа түүн рүү дайрч, Один 200 гаруй хурц өргөсөнд шивүүлсэн аж.
Цагдаагийнхан эрлийн ажиллагааг нэн даруй зогсоож, Один нохойг Кус Бэй дэх Хансен Мэйкинс амьтны эмнэлэгт хүргэжээ. Тус эмнэлгийн ажилтнууд эрэлч нохойг хоёр цагийн турш эмчилж тайвшруулсан талаар цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөн тус цагдаагийн газраас үхэр зарааны хурц өргөсөнд шивүүлсэн Один нохойны зургийг олонд дэлгэжээ. Зарааны өргөс нохойн амыг тойрон, мөн зүүн нүд орчимд нь шивэгдсэн байсан аж.
Цагдаагийн газраас Даваа гаригт гаргасан мэдэгдэлд Хансен-Мэйкинс амьтны эмнэлгийн нийт хамт олонд К-9 Один нохойд мэргэжлийн тусламж үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн талаар дурдсан байна.
Эх сурвалж: ABC news
Холбоотой мэдээ