Япон улсад 1948-1996 оны хооронд үйлчилж байсан “Хүн амын генийг хамгаалах” хуулийн хүрээнд 16,500 иргэнээ хүчээр үргүй болгож байжээ. Энэхүү харгис хуулийн хохирогч болсон иргэдээс тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр/2019.04.23/ уучлалт гуйж, хүн тус бүрт 29,000 ам.доллартай тэнцэх нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Мөн дээрх хуулийн дагуу уяман өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүдэд хүчээр үр хөндөлт хийдэг байсан гэнэ. Нийт 25,000 иргэнийг үргүй болгосны 16,500-д нь хүч хэрэглэсэн бөгөөд тэдний 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Анх 2005 онд Япон улсын дээд шүүх тус хуулийн хохирогч болсон иргэдэд Засгийн газраас нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргаж байжээ.
Сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогдсон тэдгээр иргэдийг мэс заслын аргаар хүчээр үргүй болгож байсан ба тэдэнд нөхөн төлбөр олгох хуулийн төслийг өнгөрсөн сард сөрөг хүчний намуудаас санаачилжээ. Хүний эрхийн байгууллагууд тэдний эрх баригчдын энэхүү алхмыг хохирогчдын амссан зовлон шаналлын дэргэд юу ч биш, энэ бүхэн хангалтгүй гэж шүүмжилж байгаа ч хуулийг санаачлагчид юу ч хийхгүй байснаас дээр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ