Ж.Цолмон Тархи судлалын хүрээлэн байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Ж.Цолмон Тархи судлалын хүрээлэн байгууллаа

Ж.Цолмон Тархи судлалын хүрээлэн байгууллаа

Монгол Улс   анх удаа “Тархи судлалын хүрээлэн”-тэй боллоо. Энэхүү төвийг өнөөдөр /2019.04.24/ нээлээ. АШУҮИС-ийн дэргэд энэхүү судалгааны төв байгуулагдсанаар өндөр дэвшилтэт технологийн тусламжтай Монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаа хийх боломж бүрдсэнийг АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон хэллээ. Тэрбээр “Монголд тэргүүлэх чиглэлийн судалгааны лаборатори бий боллоо. АШУҮИС-ийн цөм лабораторийн дэргэд хүрээлэнг байгуулж буй нь их онцлогтой. Тус хүрээлэн өндөр хүчин чадал бүхий  орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашиглагддаг хар хулганын колонийг үржүүлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бол нарийн мэргэжлийн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд цөм лабораторийнхоо нөөц бололцоонд тулгуурлан тархи судлалын хүрээлэнг байгуулж байгаад баяртай байна. Судалгааны хүрээлэн байгуулагдсаар эхний ээлжид тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ явах боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.

“Тархи судлалын хүрээлэн”-д ойролцоогоор 2.4 тэрбумын үнэтэй тоног төхөөрөмж суурилуулсан ба найман ажилтантай юм байна. Тус хүрээлэн нь хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгааг хийх аж. Цаашид  салбар дундын судалгааны лаборатори байгуулж, генийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлэх зорилго дэвшүүлжээ.

Тархи судлал нь сэтгэл судлалаас ялгаатай бөгөөд эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан юм.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын ШУА-ийн харъяа Ухаалаг технологи, тархи судлалын тэргүүлэх төвийн эрдэмтэд АШУҮИС-ийн урилгаар Монголд айлчилж, манай улсын ШУА-тай дээрх тэргүүлэх технологийн судалгааны ажилд хамтран ажиллахаа өчигдөр мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж