МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дөнгөж сая дууслаа. Тус хуралдаанаас Бага хурлыг дөрөвдүгээр сарын 29-нд хийхээр товложээ. Энэ өдөр нь ирэх долоо хоногийн даваа гаригт тохиож байгаа юм.
14.00 цагт
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн жилийн тайланг танилцуулж байгаа аж. Мөн Бага хурлын товоо гаргана гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Удахгүй Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Улс төрийн намууд уг сонгуульд нэр дэвшигчээ сойх бэлтгэлийг хангаж эхэлсэн. МАН мөн дээрх сонгуульд оролцох учраас Бага хурлаараа нэр дэвшигчийг сонгох шаардлагатай болж буй юм.
Ш.АДЪЯАМАА