Бага газрын ИХ ТУЛААН | News.MN

Бага газрын ИХ ТУЛААН

Бага газрын ИХ ТУЛААН

Бага газрын ИХ ТУЛААН

“Сант Марал”-ын хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх рейтингээрээ топ 10 улстөрчдийн нэгд жагссан. Бас УИХ-ын гишүүн асан, сайд асан М.Зоригтоор Ерөнхий сайдад “дайсан үг”-нээс харвал Хэнтийн 42 дугаар тойргийнхон У.Хүрэлсүхийг захиалж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн асан, парламентын түүхэнд байгаагүй дуулиант асуудлаар гишүүнийхээ бүрэн эрхээсээ 2018 оны долдугаар сард татгалзсан Д.Гантулгаас хойш бүтэн жил Хэнтийн 12 мянган сонгогч төрд төлөөлөлгүй явж ирсэн. Түүний оронд УИХ-д Хэнтийн 42 дугаар тойргийнхнийг төлөөлөх нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болох бөгөөд лавтайяа МАН, АН, МАХН өрсөлдөхөөр болсон. Ерөнхийдөө гол тулаан парламентад суудалтай гурван намын дунд өрнөнө.

Яг ганц жил УИХ-д суух хүний хувьд хэн байх нь Хэнтийн сонгогчдод онцын ялгаагүй. Энэ нэг жилд улстөрчид ажил хийхээсээ илүү амаа уралдуулдаг. Харин намуудын хувьд Хэнтийн нөхөн сонгууль 2020 оны сонгуулийн урьдчилсан том сорилт болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, аль намын рейтинг ямар байгааг харуулах их сорилго явагдана гэсэн үг.

Эрх барьж байгаа намын даргын рейтинг унадаг бол эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь рейтинг өндөр боловч намынх нь рейтинг АН-тай нийлээд ч дөнгөж 24 хувь. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхээс өөр хүн МАН-аас мандат аваад очлоо гэхэд “бандаашны” асуудлаас болж төрд төлөөлөлгүй хоцорсон хэнтийчүүд тус намд дахин итгэл хүлээлгэх нь юу л бол. Тэр тусмаа УИХ-ын 2016 оны сонгуулиар Д.Гантулга сохор азаар гарч ирсэн болохоос МАН-ын болоод хүний сайнд сонгогдоогүй.

Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүх нөхөөсний энэ тойрогт өрсөлдөхгүй гэдгээ аль эрт зарласан, тэгэхээр улаан талаас ерөнхийдөө нөлөө багатай хүн очих шинжтэй. УИХ-д 64-үүлээ үлдсэн МАН-ын хувьд нэг кноп онцын ялгаагүй. Өмнө нь 32 ба 33, М.Энхболдын ба У.Хүрэлсүхийн гэж  хуваагдсан үед МАН-ынханд нэг кноп ч амин чухал байсан юм.

Гэхдээ энэ сонгуульд МАН ялагдал хүлээвэл У.Хүрэлсүх ч ялагдал хүлээнэ гэсэн үг. Хувь рейтинг нь хичнээн өндөр байлаа ч нутагтаа, тэр тусмаа хуурай дүүгийнхээ тойрогт ялагдал хүлээнэ гэдэг ирэх 2020 оны сонгуулийн удирдагч байж чадах эсэхэд эргэлзээ үүсгэх юм. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, МАН-ыг цөөнх болгож байсан У.Хүрэлсүхэд Хэнтийн 42 дугаар тойргийн ганц суудал улс төрийн хувьд онц ач холбогдолгүй ч нэр төрийн хувьд ялалт байгуулахаас өөр замгүй.

Ардчилсан нам өмнө нь энэ тойрогт өрсөлдөж байсан хуучин кандидатаа сойх бодолтой байгаа бөгөөд Ж.Батзандан, Л.Болд хоёрыг явуулснаар бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тус нам нэг суудал маш чухал. Долоон хүнтэй зөвлөлөө бүлэг болгохын тулд Ардчилсан нам Хэнтийн 42 дугаар тойрогт багагүй ач холбогдол өгөх болов уу?

Харин МАХН-д ялангуяа бандаашны хэрэг мандсанаас хойш Хэнтийд өвөлжиж, хаваржсан Н.Энхбаярын хувьд энэ бол их улс төрд эргэж ирэх ганц гарц нь юм. Н.Энхбаяр Монголын парламентад орж ирвэл МАН-д ч, АН-д ч аюултай. Ялангуяа “Алим модноосоо хол унадаггүй” гэх өнцгөөр харах юм бол Н.Энхбаярын эргэн ирэлт У.Хүрэлсүхийн намд “гай” дагуулж мэднэ. У.Хүрэлсүх өнөөдөртөө Ерөнхийлөгчийн нөхөр, маргааш дайсан нь болох хамгийн магадлал өндөртэй хүн гэж харвал Н.Энхбаярыг улс төрд эргэж оруулах нь Ерөнхийлөгчид ашигтай хувилбар байж болно.

Харин энэ тойрогт бие даан өрсөлдөхөөр эртнээс бэлтгэсэн хүмүүс нэг хоёроор тогтохгүй байгаа нь нэг жилийн хугацаанд танигдах цаашлаад дараагийн сонгуульд өрсөлдөх бие халаалт нь болох юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуулиас яг нэг жилийн өмнө болж буй Хэнтийн 42 дугаар тойрог С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын чансааг жинхнээсээ тогтоож өгнө. "Сант Марал"-ын судалгаанаас шал өөр гэдгийг тодотгоё.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 66.181.160.78

Сант Марал сүүлийн үед шал худлаа судалгаа хийдэг болсон. Харж л байя.

Avatar

Зочин 2019-04-24 202.9.45.204

хэнтийчүүд эх оронч сэтгэлээ харуулах биз.Мэдээж МАНАН- 0,02%-тай байх.БНН,МАХН-2 л өрсөлдөж монголчуудыг алмайруулах биз.Амжилт.

Avatar

kkk 2019-04-24 49.0.212.51

Сант марал ямар тааж мэддэг таван хаан, тамшаалж мэддэг тарлан бух уу, өөрт нь хэр их мөнгө өгнө, түүгээр ретинг тогтоож тоглож байдаг биз дээ, хэзээ тийм мундаг нийтийнг хамарсан санал асуулга явуулж үр дүнг нь шинжилж сүйд болж байсийн

Avatar

Зочин 2019-04-24 158.174.122.199

Хүрэлсүх сонгуульд өрсөлдөхдөө ажлаа өгөөд өрсөлдөх байх тиймүү. Шинэ Ерөнхий сайд хэн бэ?

Avatar

Зочин 2019-04-24 217.21.219.34

ШАЛ ТЭНЭГ ЮМ БИЧИХ ЮМ. У. ХҮРЭЛСҮХТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЧАДАХ ДЭВШИГЧ ГАРЧ ИРЭХГҮЙ. Н.ЭНХБАЯР БОЛ ӨЧИГДӨР Ч БИШ БҮР УРЖИГДАР!!!

Avatar

Гишүүд 2019-04-24 103.9.89.18

Хүрэлсүх хэдхэн сарын дараа болох сонгуулийн өмнө Хэнтийн сонгуульд ороод ялагдвал цаашдаа эвгүй болно шүүү. Хэн хэрэгтэй гэж Хүрэлсүх Хэнтийн сонгуульд орж азаа үзэх юм бэ. Энэ нөхөн сонгуульд МАН ч орж нэрээ баасдах хэрэггүй санагдана.

Avatar

Зочин 2019-04-24 217.21.219.34

МАХН бүү горьд!

Avatar

Бандашбайн нутгийнхан 2019-04-24 202.179.4.242

Хэнтийн хөлдүү сонгогчид бас нэг шал дүнкүү сонголт хийж шараа болно доо хараарай.Уул нь боловсролтой ухаалаг залууг зоос буюу нэрмэл өгөхгүй л бол сонгохгүй дээ.

Avatar

мгл 2019-04-24 66.181.186.179

манангын хулгайч луйварчдаас салах шинжтэй байгаа уед эдниихээ хулгай луйвар,захиалгын хуулииг нь арван хуруу шигээ мэддэг нэнхбаяр уих-д орж ирвэл улдсэн нэг жилиин хугацаанд аянга болж,ниигмиин цэвэршилтииг хурдасгана,оориигоо ч шинээр харуулах болно.Хурэлсух одоо ажлаа сайн хииж байгаа учир еронхии сайдын ажилтайгаа ноцолдсон нь дээр,уих-д сууж хэруул хииж хучээ бараад яахав.
Хэнтииэн энэ удаа нутгархахаа больж улс орныхоо эрх ашгииг бодно байгаа

Avatar

Зочин 2019-04-24 217.21.219.34

МАХН бүү горьд!

Avatar

Maxi 2019-04-24 64.119.19.142

Nevt neg taliig barisan uuriin uran tosoolloo bichjee keke boloogui bn daa

Avatar

ардчилагч 2019-04-24 49.0.147.37

бичэж байгаа байдлан энэ сайт нигмийг хүмүүсийг яаж хорондон алалцуулах гэсэн хорон муу санаа агуулсан гадаад эздэнийн хүсэл байхдаа

Avatar

Зочин 2019-04-24 122.201.31.85

Нэг дүгээр анги төгссөн үү чи

Avatar

Өвөө 2019-04-24 122.201.31.85

Нэг дүгээр анги төгссөн үү чи

Avatar

Өвөө 2019-04-24 122.201.31.85

Бичсэн зүйлдээ 8 алдаа гаргажээ.

Avatar

Gungaa 2019-04-24 64.119.20.113

Za ene songuuli gol bishee 2020 ond l goe yum bno doo ardtumen medej songono shuu dee Enkhbayar bol tort khamgiin ikh yum khiisen khun shuu dee baikh l estoi khun shuu ard tumen demjine shuu

Avatar

Зочин 2019-04-24 202.179.31.88

Ээ хүүдий тэр зоригт гэж нэг шалчигансан баагий ёстой ичиж үхмээр долоосоон яанаа яаж хүний нүүр яаж харнааааа

Avatar

Зочин 2019-04-24 103.57.95.154

За яршиг аа!! Нэг жил суусанч яалаа! Суугаагvй ч яалаа!! Ажлаа бодооч дээ!! Сонгуулийн шоу хийж хамаг цагаа алдаж байхаар ЕС-н ажлаа хийх нь зев!! Хийх ажилгvй АН-хан, МАХН-хан гээд хэдэн халтарууд л сэг болтолоо ноцолдон биз!! Орхи цаашаа!!

Avatar

Зочин 2019-04-24 217.21.219.34

МАХН бүү горьд!

Avatar

Хэнтийн сонгогч 2019-04-24 202.9.43.177

Үхсэн ацны чинь ретинг , мэтинг , нам , мам ……Хэн их мөнгө өгсөнийг нь л сонгоно ….

Avatar

зочин 2019-04-24 202.9.43.236

Сант марал албан тушаалаар нь шалгаруулдаг юмаа жилийн жилд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж