“UBike” түрээсийн үйлчилгээ хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

“UBike” түрээсийн үйлчилгээ хойшлогджээ

“UBike” түрээсийн үйлчилгээ хойшлогджээ

“UBike” түрээсийн дугуй үйлчилгээ тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Уг нь энэхүү үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлнэ гэж  "Никель Ганбаа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням өмнө нь мэдээлж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас ийнхүү нэг сар хойшлуулжээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг  үйлчилгээг өвлийн улиралд зогсоож, хавар буцаан эхлүүлдэг. Иргэд түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Зайсан толгой, Их тойруугийн дотор унаж, хэрэглэх боломжтой. Энэхүү заасан хамрах хүрээнээс хэтрүүлж дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогддог.

Дугуйг зогсоолоос өөр газар үлдээвэл торгуулийн 500 төгрөг нэмж авдаг журамтай. Түүнчлэн энэ оны тавдугаар сараас хэрэгжих байсан 100 хувийн цахилгаан тэжээлт “Ю Скүүтэр” түрээсийн мопедын үйлчилгээ ирэх оныг хүртэл хойшлогджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж