Мэдээллийн технологийн зууны давуу тал, XXI зууны хөгжил дэвшил болсон ухаалаг гар утас, ухаалаг цаг бүтээгдэж буй үед цагны эх орон Швейцарь улсын хосгүй чамин, үнэ цэнэтэй цагаараа алдартай Frederique Constant брэнд 2015 оны дэлхийн цаг үнэт эдлэлийн үзэсгэлэн Baselworld дээр эрчүүдэд зориулсан Horological Smartwatch ухаалаг цагны шинэ загвараа бахдалтайгаар танилцууллаа.
Энэхүү цаг нь нүүрэн дээрээ хэмжигч төхөөрөмжтэй улаан алт эсвэл мөнгөлөг гадаргуутай зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн 42мм-н их биетэй, матрын арьсан оосор бүхий дэгжин гоёмсог 2 төрлийн загвартай.
Швейцарийн цаг үйлдвэрлэгч Frederique Constant нь энэхүү Horological Smartwatch ухаалаг технологийг нэвтрүүлэх явцдаа Швейцарь цагны уламжлалт дизайныг хэвээр хадгалахыг зорьсон.
Швейцарийн Horological Smartwatch цаг нь уламжлалт гадаад үзэмжээ хадгалахын зэрэгцээ iPhone болон Android утасны аппликейшнтэй шууд холбогдож мэдээллийг тоон үзүүлэлтээр илэрхийлдгээрээ онцлог бөгөөд батарей нь цэнэгээ 2 жилийн турш барьдаг байна.
Үйл хөдлөл болон унтах мэдээллийг Swiss Horological Smartwatch цагны уламжлалт аналог дэлгэц дээр бодит хугацаагаар үзүүлнэ. Apple болон Android ухаалаг утасны аппликейшн дээрээс өдөр, долоо хоног, сарын туршид өдрийн цагт нь хэр их идэвхтэй хөдөлгөөн хийж, шөнийн цагт хэр сайн нойрсож буйг тодорхойлох энгийн бөгөөд ойлгоход хялбар график дүрслэлийг харж болно. Тодруулан хэлбэл таны хөдөлж буй болон унтаж буй үйл явцыг тоо баримтаар нарийвчлан үзүүлэх бөгөөд энэхүү тоо баримт нь хэрэглэгчдэд өөрсдийгөө илүү сайн ойлгох, эрүүл мэнддээ анхаарахад нь туслах бөгөөд тодорхой зорилго тавьж ухаалагаар дасгалжуулан эрүүл мэндээ сайжруулах боломжийг олгодгоороо давуу талтай. Жишээлбэл таны нийт унтсан хугацааг гаргаж, түүнээс хэдэн цаг гүн нойронд автсан, хэдэн цаг сэргэг унтсан мөн унтаж байх хугацаандаа хэдэн удаа сэрсэн нойрноос хэр зэрэг хурдан сэрсэн зэрэг чухал мэдээллүүдийг танд өгнө.
Ийнхүү Horological Smartwatch цаг нь тав тухтай сайхан амралт, идэвхтэй амьдралын хэв маягийг хэрэгжүүлээд зогсохгүй үр ашигтай эерэг өөрчлөлтийг авчирахад тань туслах болно.
Энэхүү ухаалаг цагийг Frederique Constant брэндийн албан ёсны дистрибьютор Ханбүргэдэй их дэлгүүр тун удахгүй танилцуулах юм байна.