Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ | News.MN

Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Зуслагийн байшингаа эргэх гэж явсан  Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э энэ сарын 21-ний өдөр сураггүй алга болжээ. Зуслангийн байшин нь Төв аймагт байдаг бөгөөд  тухайн өдрөө  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд суусан байна. Улмаар 13.10 цагт вагоноос буугаад сураггүй алга болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан 23-ний өдрийг хүртэл  эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй гэнэ. Ар гэрийнх нь зүгээс  Хараа  голын усанд эрэн хайх хүсэлтийг тус аймгийн  Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тэдний хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба  хаагчид эрэн хайх ажиллагааг зохион  байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнхийг олжээ.  Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2019.04.24/ өглөө 07.00 цагт дахин эхлүүлсэн байна.

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-04-24 203.217.139.225

аймаар юмаа, яачихдаг байнаа, цүнх нь олдсон бол ноцтой л байна даа

Avatar

Иргэн 2019-04-24 202.9.43.245

Төв аймаг руу УБ-Сүхбаатар чиглэлийн вагон руу гэх шиг Бумаа минь ! Ном сайн унш. Камержуулмаармаа

Avatar

Зочин 2019-04-24 202.21.108.136

Энэ мэдээг уншсан чинь вагоноос буугаад алга болчихсон гэх юм. Алга болсныг нь мэдээд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2019-04-24 202.9.42.25

61 настай эрэгтэй Э л гэнэ биз

Avatar

Зочин 2019-04-24 202.9.42.25

настан ч биш л дээ

Avatar

Зочин 2019-04-24 59.153.114.144

Төв аймагт байдаг зуслангийн байшиндаа очих гээд Сүхбаатарын галт тэргэнд суусан хэрэг үү. Төв аймаг Богд уулын урд байгаа. Төв аймаг орох гэсэн бол Галт тэргэнд суухгүй. Тус сумын засаг дарга гэнээ. Ямар сум яриад байна. Иш Бурмаа минь яанадаа. Ийм байж мэдээ бичих хэрэг байна уу?

Avatar

Зочин 2019-04-24 182.160.32.54

Хотоос гараад Төв аймаг малаа.

Avatar

зочин 2019-04-24 202.9.43.236

61 нас гэдэг бол уул нь гайгүй л нас юмсан 70-тай хүн бол ч одоо яахав настан гэхээс

Avatar

Зочин 2019-04-24 66.181.160.78

Мөрөөрөө үхэхгүй бөөн асуудал болгоод. Нартаас буцахад намба хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-24 64.119.16.253

Тус сум гэж аль сумыг хэлээд байна аа? Настан мастан ч гэх шиг. Бичиж байгаа юмаа өөрөө уншиж шалгалаггүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж