Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Зуслангийн байшингаа эргэхээр явсан настан сураггүй алга болжээ

Зуслагийн байшингаа эргэх гэж явсан  Баянгол дүүргийн иргэн 61 настай, эрэгтэй Э энэ сарын 21-ний өдөр сураггүй алга болжээ. Зуслангийн байшин нь Төв аймагт байдаг бөгөөд  тухайн өдрөө  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргэнд суусан байна. Улмаар 13.10 цагт вагоноос буугаад сураггүй алга болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан 23-ний өдрийг хүртэл  эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй гэнэ. Ар гэрийнх нь зүгээс  Хараа  голын усанд эрэн хайх хүсэлтийг тус аймгийн  Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тэдний хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын алба  хаагчид эрэн хайх ажиллагааг зохион  байгуулах явцад Хараа голын эргээс тухайн иргэний үүрч явсан цүнхийг олжээ.  Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2019.04.24/ өглөө 07.00 цагт дахин эхлүүлсэн байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж