Саудын Араб цаазалсан ялтнаа цовдолжээ | News.MN

Саудын Араб цаазалсан ялтнаа цовдолжээ

Саудын Араб цаазалсан ялтнаа цовдолжээ

Саудын Араб цаазалсан ялтнаа цовдолжээ

Саудын Араб улсын хууль сахиулагчид өчигдөр /2019.04.23/ хүнд гэмт хэрэг үйлдсэн  37 ялтныг цаазаар авсан ба тэдний зарим нь цагдаагийн байр луу халдаж, дөрвөн цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн байна. Тэдгээр хоригдлуудын нэгийг нь цаазалсныхаа дараа цовдолсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна.

Тэрээр тэдгээр гэмт хэрэгтнүүд нь шашны хэт үзлийг сурталчилсан, террорист сүлжээ байгуулж, нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгагджээ.

Мөн нэг гэмт хэрэгтэн нь дөнгөж 16 настай байсан гэж хүний эрхийн төлөөх олон улсын “Амнести Интернэшнл” байгууллага мэдээлжээ.

Саудын Араб нь цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгойг цавчдаг уламжлалтай. Энэ харгис уламжлал өнөөг хүртэл хэрэгжсээр байгаа. Харин онц хүнд гэмт этгээдүүдийг цаазалсныхаа дараа цовдолж олон нийтэд анхааруулга болгодог аж. Хамгийн сүүлд 2018 онд хүн амины хэрэг үйлдсэн, бусдыг хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цаазаар аван цовдолж байжээ.

Тус улс нь цаазын ял гүйцэтгэсэн нарийн статистик тоо баримтаа дэлгэдэггүй ч төв хэвлэлээрээ мэдээлдэг. Эмнести Интернэшнл байгууллагын тайланд дурдсанаар Саудын Араб улс нь өнгөрсөн онд 149 хүнийг цаазаар авч хамгийн их цаазын ял гүйцэтгэсэн улсуудын жагсаалтад БНХАУ, Ираны дараа гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 212.34.48.123

Элбэгдоржийг л ингэх юмсан

Avatar

Serjee 2019-04-24 180.149.93.98

төр гэмт хэрэгтнийг Цаазаар авах, гэмт хэрэгтэн энгийн болон цагдаа хүнийг а**х хоёрт ямар ялгаа байгаа юм бол. Нэгийг нь харгис гээд байхым, нөгөөг нь тэгээд ямар аллага гэж үзэх вэ

Avatar

Зочин 2019-04-24 146.115.163.21

Shiitgel l geh bh daa

Avatar

Зочин 2019-04-24 103.9.89.18

Элбэгдорж,Баяр,Сайханбилэг,Баярцогт нарыг цаазлаад талбайд цовдол. Шуналдаа шатаж байгаа бусдад нь хэрэг болно.

Avatar

Зочин 2019-04-24 103.57.95.154

Зиаа!! Энэ естой зев арга бн!! Цаазлаад цовдлох!! Манай мангасуудад яг тохирно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж