Грекийн ПАОК клуб 34 жилийн дараа аваргын цом хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Грекийн ПАОК клуб 34 жилийн дараа аваргын цом хүртэв

Грекийн ПАОК клуб 34 жилийн дараа аваргын цом хүртэв

Грекийн хөлбөмбөгийн дээд лиг болох супер лигийн 2018-2019 оны улирлын аваргаар ПАОК клуб тодорлоо. Грекийн супер лигийн 29-р тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдөр явагдсан бөгөөд ПАОК клуб талбайдаа Левадиакос клубыг 5-0 харьцаатай хожиж лиг өндөрлөхөөс 1 тойргийн өмнө аваргын болзол хангав. ПАОК клуб Грекийн лигт 1976, 1985 онуудад түрүүлж байжээ.

Лигийг ПАОК 29 тоглолтын дараах байдлаар 25 тоглолтонд хожил байгуулж 4 тэнцэж ганц ч хожигдолгүйгээр хүснэгтийг тэргүүлж байна. Тэдний араас Грекийн лигийн 44 удаагийн аварга Олимпиакос клуб 72 оноотой дэд байранд бичигдэж байгаа бол АЕК Афин клуб 54 онооны эхний гуравт бичигдэж байна. 34 жилийн дараа Грекийн лигийн аваргаар тодорч буй ПАОК клуб энэ улирал 2 цом өргөх ч боломжтой. Учир нь Грекийн цомын АШТ-ий хагас шигшээд шалгараад байгаа бөгөөд цомын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтондоо ялалт байгуулаад байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж