Согтуугаар жолоо барихын эсрэг тэмцэгч 40 насандаа таалал төгсчээ | News.MN

Согтуугаар жолоо барихын эсрэг тэмцэгч 40 насандаа таалал төгсчээ

Согтуугаар жолоо барихын эсрэг тэмцэгч 40 насандаа таалал төгсчээ

Согтуугаар жолоо барихын эсрэг тэмцэгч 40 насандаа таалал төгсчээ

Согтуугаар жолоо барихын аюулыг өөрийн зэрэмдэг болсон гадаад төрхөөрөө бусдад анхааруулж, үүний эсрэг кампанит ажил явуулдаг байсан бүсгүй Жаки Сабуридо 40 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсчээ.

Тэрээр АНУ-д түр оршин сууж байхдаа 1999 онд 20 настайдаа найзынхаа төрсөн өдрийн үдэшлэгт очоод буцаж явах замдаа автын осолд орсон юм. Тэдний сууж явсан автомашиныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч мөргөснөөс машин нь хэдхэн секундын дотор шатсан байдаг.

Ослын улмаас хоёр найз нь газар дээрээ амиа алдаж, Жаки 60 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Жаки Венесуэлийн иргэн байсан ба сар орчим л АНУ-д амьдрахдаа ийнхүү аймшигт осолд орсон юм. Тухайн үед түр амьдрах учир эрүүл мэндийг даатгалд хамрагдаагүй байсан бөгөөд нийт 100 гаруй хагалгаанд орж, таван сая орчим ам.долларыг зарцуулжээ.

Энэ явдлаас хойш Жаки согтуугаар жолоо барихын аюулыг бусдадаа ухуулах үүднээс олон газраар явж өөрийн аймшигт царайгаа харуулан лекц уншдаг болсон байна. Алдарт Опра Уинфригийн шоунд хүртэл хоёр ч удаа уригдан орж байсан гэнэ.

Жаки болон түүний найзуудын машиныг мөргөсөн этгээд тухайн үед 18 настай байсан ба санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэмээн буруутгагдаж долоо жилийн хорих ялаар шийтгүүлээд өнгөрсөн байна.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж