Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв | News.MN

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Монгол Улс нийт 1,5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах талбар болсон билээ. Гэвч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан, цахим гэмт хэргийн хохирогч болгох эрсдэл өндөртэй юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.04.23/ хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэхүү хуулийн төсөлд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалт нэмж тусгажээ.

Энэ асуудал “Фэйсбүүк” компаний төлөөлөл Монголд ирж, холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийсэн цагаас яригдсан байна. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын эхээр “Фэйсбүүк” компаний төлөөлөл Монгол Улсад ирж, фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компаниас Монголын эрх баригчдад хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан байна.

Регистрийн дугаараар фэйсбүүкт нэвтрэх нь хэр зөв зохицуулалт болох талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнээс тодруулахад "Фэйсбүүк нийгмийн сүлжээнд регистрийн дугаараар нэвтрэх нь ямар ч аюулгүй. Утасны дугаараараа нэвтэрч байгаатай ижил. Тиймээс хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл алдагдана гэж айх зүйлгүй. Хуулийн төсөлд тусгасан энэхүү зохицуулалт нь хуурамч хаягууд болон түүнээс үүдэн нийгэмд учрах сөрөг нөлөөллийг арилгахад чиглэгдэж байна" гэв.

Дэлхийн хэд хэдэн орны нийгмийн сүлжээний хэрэглэгчид хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг болжээ.

ИРЭХ ЗУРГАДУГААР САРААС БҮРТГЭЛГҮЙ УТАСНЫ ДУГААР ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийнхний мэдээлснээр, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авах шатанд яваа юм байна. Мөн хуулийн төсөлд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулах талаар тусгажээ. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзсэн байна.

Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлжээ. Монгол Улсад 2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурсан байна. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болж, үүний дүнд төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж үзжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 202.21.108.99

амжихгүй та нар.Хэзээ ч тийм зүйл болохгүй.Та нарын эрхшээлд Монголын ард түмэн орохгүй.Ийм үйлдэл бол Монгол хүн бүрийг атгандаа байлгах гэсэн санаа.Ядаж ийм зүйл хийх бол Зөрүүлээд бүртгүүлсэн хүн бүр цалийн авнаа гэвэл орж болох юм.Цалинчгүй царайчгүй юманд хэн итгэх вээ дээ хахаха.

Avatar

Зочин 2019-04-24 202.9.45.41

ERegistriin dugaar meddeg banknii ajiltnuud gh metiin gazriinhan l olon facebooktei bolohnee gej

Avatar

2 тэрбум хэрэглэгч 2019-04-24 199.249.230.70

2 тэрбум хэрэглэгчийн регистрын дугааржуулчихаад солиороороо

Avatar

Зочин 2019-04-24 202.126.89.176

НОМХОН ДАЛАЙГ НОГТОЛЖ ЧӨДӨРЛӨНӨ ГЭЭД БГАМ ЮМ УЖВУ МАРЗАН ЮМ АА

Avatar

Зочин 2019-04-24 43.228.131.61

сайтнуудын сэтгэгдэл бичүүлдгийг ч болиулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-24 43.228.131.61

МАШ зөв . хуурамч хаягаар ороод үнэн нүүр царайгаа нуусэн этгээдүүдийн холион бантан хутгасан үйлдэлд монголчууд бүүр баларч гүйцлээээ

Avatar

ккк 2019-04-24 49.0.212.51

Facebook-т царай муутай хүн байхгүй, Инстаграм-д ядуу хүн байхгүй, Twitter-т тэнэг хүн байхгүй

Avatar

Болор 2019-04-24 202.9.42.27

Ёстой худоаа донгосов оо!

Avatar

uher mongol 2019-04-24 202.21.108.223

ene bol daranguilliin shinjtei zorilt

Avatar

Facebook hereglehee l bolichih 2019-04-24 108.218.234.108

Zaaval heregleh albatai yu, tegj huviin nuutsaa aldan baij heregleh hereggui. Umnu ni bas Facebook-s humuusiin huviin medeelluud aldagdlaa geed l shuugiad baisan biz dee.

Avatar

Иргэн 2019-04-24 49.0.212.51

Зөв зүйтэй л үг

Avatar

Huz 2019-04-24 150.129.143.100

Nuuts ugiig ni hulgailaad omnoos huzval hen hohiroh ve?????

Avatar

Зочин 2019-04-24 37.76.120.81

Рeгистeр арай хэтэрнээ. Утасны дугаараар нь л бүгдийг нь болгоход хуурамчаар нээлээ нээлээ гээд хэт олныг чадахгүй байлгүй дээ

Avatar

мгл 2019-04-24 66.181.186.179

хувь хунии регистер,иргэнии унэмлэх шаардсан хар мянган газар байдаг тул фейсбукруу нь дуртай нь орж гарч нууц алдана биздээ,хурууны хээ бол болно,гэхдээ энэ фейсбуук чинь америкиин компани хувиин омч тул манайхны дураар уйлчилгээ узуулээд байна гэдэг юу л бол

Avatar

Болд 2019-04-24 43.228.131.110

Зөв хов жив сүнгэнүүлж х****л ерөөл урсгаж бусдын нэр хүндэд халддаг троллуудыг цэгцлэх цаг болсон.

Avatar

Зочин 2019-04-24 103.229.123.143

За тэгээд сүүлд нь баахан өвөө эмээ эсвэл нялх хүүхдүүд буюу сошиал ордоггүй хүмүүсийн регистрийн дугаарыг ашиглаад л эхлэнэ шдээ ккк

Avatar

Зочин 2019-04-24 67.129.111.130

Odoo muu registriin dugaaraa taviad tuuchihna dee. Yostoi bolohgui, facebook neg l eder ee aldchihlaa geed l duusaa. Eer huuli garga

Avatar

Зочин 2019-04-24 159.28.222.234

za delhii ingeegui bhad manahan ingel maltahguui shuuu

Avatar

Зочин 2019-04-24 203.91.115.48

yalaa gej ayulgui baih yum bee

Avatar

whaat 2019-04-24 202.179.26.113

tegeed proxy,vpn ashiglaad orchihno biz dee Hyataduud diilehgyi baihad mongol amjih uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж