Н.Учрал: Эдийн бус баялгаар гадны хөрөнгө оруулалтын урсгалыг татах боломжтой | News.MN

Н.Учрал: Эдийн бус баялгаар гадны хөрөнгө оруулалтын урсгалыг татах боломжтой

УЧРАЛ

Н.Учрал: Эдийн бус баялгаар гадны хөрөнгө оруулалтын урсгалыг татах боломжтой

Н.Учрал: Эдийн бус баялгаар гадны хөрөнгө оруулалтын урсгалыг татах боломжтой

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Тус өргөн барьсан хуулийн төслийн талаар  УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барилаа. Хуулийн гол агуулга, зорилго нь юу вэ? Ямар асуудлыг шийдэх хууль вэ?

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулаад Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өргөн мэдүүллээ. Оюуны өмч гэдэг ойлголт 1963 оноос хойш нэлээдгүй цар хүрээтэй ойлгогдоод 4600 гаруй патент, 10000 гаруй барааны тэмдэгт түүнчлэн маш олон ашигтай загвар, бүтээгдэхүүний загварууд бүртгэгдэж эхэлсэн. Хэдийгээр бүртгэгдээд байгаа боловч цаашлаад эдийн засгийн эргэлтэд орох боломж нь огт хийгдэж байгаагүй. Эдийн засгийг солонгоруулахад оюуны өмчийг эргэлтэд оруулах асуудал маш чухал байдаг.  Эрдэмтдийнхээ шинэ бүтээлийг бүртгэн авчхаад эдийн засгийн эргэлтэд оруулах буюу  мөнгө болгох, аж үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажиллагааг огт хийдэггүй. Оюуны өмчийн байгууллагыг өнөөдрийг хүртэл бүртгэлийн байгууллага гэж ойлгодог гэтэл маш олон шилдэг санааг авч бүртгэн авахаас гадна эдийн засгийг солонгоруулж ажлын байрыг нэмэгдүүлэх олон боломж байдаг.. Гэтэл бид үүнийг хийхгүй байна.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төсөл нь 5 бүлэгтэй. Хуульд оюуны өмчийн байгууллагын статусыг илүү тодорхой болгосон тухайлбал гадаадын франчайзинг бизнесүүд орж ирдэг бид оюуны өмчийг нь хамгаалж чадахгүй байна.Хамгаалах ажлыг хийнэ. Түүнчлэн оюуны өмчийн зууч-лалын асуудлыг оруулж оюуны өмчийн биржийг тусган оюуны өмч эзэмшигч нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ашиг орлогыг хуваарилна. Мөн оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчдийг бий болгож оюуны өмчийг бодитой үнэлснээр өмчөө ашиглан зээл авах цаашдаа эргэлтэд оруулах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн оюуны өмчийн марган шийдвэрлэх зөвлөл ажиллаж хүний уран бүтээл, барааны тэмдэгтийг хулгайлсан бол хариуцлага хүлээлгэж шийдвэрлэдэг болох юм.

Хууль батлагдсанаар оюуны өмчийг зах зээл дээр гараад хэрхэн бойжихыг цогцоор харж зохицуулж байгаагаараа онцлогтой. Хууль гарснаараа И-патент гэж сайт ажиллаж эхэлнэ. Сайт ажиллаж эхэлснээрээ шинэ патент бүртгүүлэхэд түүнийг нь QR  кодоор бүртгэснээр давхцал үүсэхгүй төдийгүй тухайн платформ дээр арилжаа бий болж эдийн засгийн үр ашгийг хүртэж эхэлнэ. Энэ нь цаашлаад залууст шинэ санаа, шилдэг санаа олж түүнийгээ капиталаа болгох давуу тал үүснэ.

-Оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орох гэдэг нь шинэ тутам ойлголт бусад улс орнуудад оюуны өмчөө хамгаалсан, эргэлтэд оруулсан онцлог жишээ?

Манай улстай хамгийн ойролцоо жишээг дурдъя. Сингапур улсад оюуны өмчийн арилжаа явагдаж веб хуудас ажилладаг. Оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ нь худалдаа үйлдвэрлэлийн танхимын дэргэд явагддаг. Тэр нь орон орноороо төрөлжиж тухайлбал Америкт бизнес эрхэлдэг бол өмчөө яаж хамгаалах вэ? хадгалах вэ? хэрхэн эргэлтэд оруулах талаар зөвлөдөг бүхэл бүтэн байгууллага бүтэц ажилладаг. Тэрбум төгрөгөөр өөрийн эрдмийн бүтээлээ үнэлэхэд хамгийн багадаа 80 хувьд нь тооцон банканд барьцаалж болж байна. Нэг ёсондоо эдийн бус буюу оюуны бүтээлийг үнэлж авах нь хамгийн эрсдэлгүй арилжаа гэж ойлгоод эхэлсэн.

Сайн жишээ бол Сингапурыг нэрлэж болно. Би өөрөө очиж танилцаж үзсэн. Мөн сая Швейцарт дэлхийн оюуны өмчийн байгууллагуудтай уулзаж энэ талаараа санал солилцож хуульдаа тодорхой санал авсан. Манай улсын оюуны өмчийн байгууллагыг бүртгэлийн байгууллагаасаа салгаж авсан нь хамгийн том дэвшил болж олон улс үнэлж байна. Хэрэв эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчноо бүрдүүлчих юм бол дэлхийтэй өрсөлдөж гадны хөрөнгө оруулалтыг татах сайн боломж бүрдэнэ. Гадны хөрөнгө оруулалтын урсгалыг татъя гэвэл оюуны өмчөө сайн хамгаалаарай. Залуу үеэ хойч үеэ дэмжье гэвэл санааг нь хөрөнгө болгоорой гэж олон улсын өмчийн байгууллагууд зөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2019-04-24 180.149.93.98

Чухал бөгөөд гэгээлэг мэдээ байна

Avatar

Зочин 2019-04-24 202.55.188.40

Тэгээд үүнийг чинь хийхийн тулд ждү-с зээл авна. Хэн авах вэ гэдэг бас асуудал. Тиймүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж