С.Халеп Штутгартын нээлттэй тэмцээнийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

С.Халеп Штутгартын нээлттэй тэмцээнийг өнжинө

С.Халеп Штутгартын нээлттэй тэмцээнийг өнжинө

Мэргэжлийн талбайн теннисний шилдэг тамирчин Румын улсын тамирчин С.Халеп Германы Штуттгартын нээлттэй тэмцээнийг өнжиж байна. Учир нь тэр өнгөрсөн амралтын өдөр Fed cup тэмцээнд Францын шигшээ багтай хийсэн тоглолтын үеэр К.Гарсиатай тоглож байхдаа ташаандаа бага зэргийн бэртэл авч зовиуртай байсан. Энэ нь түүний дараагийн тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болгожээ.

Гэсэн хэдий ч С.Халеп бэртлээ бүрэн эдгээж ирэх сард явагдах чансаа өндөртэй Мадрид болон Ромын нээлттэй тэмцээнд, мөн ирэх сарын 26-д эхлэх Францын Их Дуулга тэмцээнд ч оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрээр “би бүхнээ зориулж байгаа учраас маш их ядарч байна. Хэдийгээр сэтгэл зүрхээ зориулж байгаа ч ялалт авч чадахгүй байна” гэж ярьжээ. Румын бүсгүй С.Халепын хувьд энэ жил тийм ч таатай бус байна. Шинэ оныг дасгалжуулагчгүй эхлүүлсэн С.Халеп одоогийн байдлаар 3 тэмцээнд оролцож байгаа ч эхний хоёрт нь хагас шигшээд шалгарч чадаагүй бол энэ удаа бүр тэмцээнийг өнжиж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж