Монгол охид хөл бөмбөгийн олон улсын тэмцээнээс анхны хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Монгол охид хөл бөмбөгийн олон улсын тэмцээнээс анхны хожлоо авлаа

Монгол охид хөл бөмбөгийн олон улсын тэмцээнээс анхны хожлоо авлаа

Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Тажикистаны шигшээтэй /2019.04.23/ тоглож 3:0-ээр илүүрхэн хожлоо. Охидын шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут өнгөрч байхад Т.Лорагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн.  Удаах гоолыг Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ тѳдийгүй 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдуулсан билээ.

Манай охид  япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотогийн удирдлага дор  Бангладеш улсад "Bangamata U19 Womens International Gold Cup 2019" тэмцээнд анх удаа оролцож ийнхүү амжилт үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж