Ж.Милнер: Анх удаагаа Манчестер Юнайтед клубыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Ж.Милнер: Анх удаагаа Манчестер Юнайтед клубыг дэмжинэ

Ж.Милнер: Анх удаагаа Манчестер Юнайтед клубыг дэмжинэ

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2018-2019 оны улирал өндөрлөхөд ердөө 3-4 тойрог дутуу байна. Лигийг Ливерпүүл клуб 88 оноотой тэргүүлж байгаа бол Манчестер Сити клуб нэг тойрог дутуутай 86 оноогоор удаалж байгаа. Ерөнхийдөө премьер лигийн аваргын цом дээрх хоёр багийн дунд өрнөнө. Манчестер Сити клуб 35-р тойргийн нөхөн тоглолтоо өнөө шөнө нэг хотын дерби болох Манчестер Юнайтед клубын эсрэг хийнэ.

Тэгвэл энэ тоглолтын өмнө Ливерпүүл клубын тоглогч Ж.Милнер “амьдралдаа анх удаагаа Манчестер Юнайтед клубыг дэмжинэ” хэмээн ярьжээ. Гэхдээ Манчестер хотын дерби тоглолтыг үзэхгүй гэжээ. Тус тоглолтын үеэр юу хийх тухайгаа мэдэхгүй байгаа ч хоол идэхээр явж болох юм гэж ярьсан байна. Өдгөө 33 настай Ж.Милнер Ливерпүүл клубт ирэхээс өмнө 5 жил Манчестер Сити клубт хүчин зүтгэж 2 удаа премьер лигийн аваргын цомыг хүртэж байсан. Түүний хэлж буйгаар өөрсдийн Ливерпүүл клуб лигийн үлдсэн тоглолтууддаа бүгдэд нь хожих хэрэгтэй. Мэдээж Ливерпүүл клубын алдааг Манчестер Сити клуб өршөөхгүй нь тодорхой юм.

Ливерпүүл клуб Английн хөлбөмбөгийн дээд лигт хамгийн сүүлд 1989-1990 оны улиралд түрүүлж байсан бөгөөд премьер лиг нэртэй болсноос хойш түрүүлж үзээгүй л байна. Премьер лигт Ливерпүүл клуб 27 хожил, 7 тэнцээ, 1 хожигдолтой байгаа бол Манчестер Сити клуб 28 хожил, 2 тэнцээ, 4 хожигдолтой байгаа. Ливерпүүл клуб одоогийн байдлаар нэг хожигдсон нь гол өрсөлдөгч Манчестер Ситид хожигдсон хожигдол юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж