Сэлэмчид БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Сэлэмчид БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын туялзуур сэлэмний холбооны эрэгтэйчүүдийн баг БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж байна.
 
 
Өнгөрсөн онд Монголын туялзуур сэлэмний холбоо, "Самсунг" групптэй олон зүйлээр хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын баг БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна. Тус бэлтгэлийг БНСУ-ын Туялзуур сэлэмний холбоо, БНСУ-ын Үндэсний олимпийн хороо хамтран зохион байгуулж байгаа юм.
 
Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Ганбаатар (Ерөнхий дасгалжуулагч), Александр Ровнягин (зөвлөх), Л.Шинэтулга (Хангарьд клубын дасгалжуулагч), Б.Батхүү (Хангарьд), Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд), Б.Амарболд (Хангарьд), Ц.Жигжидсүрэн (Оргил Өөд), Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг), Э.Нямлхагва (УБ Фенсинг), Э.Энхтулга (УБ Фенсинг) нар багтжээ.
 
Энэ онд манай баг тамирчдыг Сингапурт болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, БНСУ-ын Гванжуд болох Оюутны Универсиад, ОХУ-ын Москвад болох насанд хүрэгчдийн ДАШТ болон Улаанбаатар хотноо болох залуучуудын ААШТ хүлээж байна гэж Монголын туялзуур сэлэмний холбооноос мэдээлэв.
 
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж