Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна | News.MN

Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна

Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна

Команд штабын сургуульд 900 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд үргэлжилж байна.

Штабын сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман нар оролцлоо.

Хошууч генерал Т.Бадрал Команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ, “Команд штабын сургууль нь Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт тохиолдсон үед бүх шатны төр захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуй нэгж байгууллага, төрийн цэргийн байгууллага, томилгоот хүч хэрэгсэл хэрхэн  хамтран ажиллах, харилцан ажиллагааг зохион байгуулах, нөөц боломж хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, бүх шатны төлөвлөгөөг тодотгох, боловсронгуй болгох, шинэчлэх асуудлыг хэлэлцэх зорилготой юм. Төр захиргааны байгууллагын үүрэг бол иргэдээ хамгаалах, иргэддээ үйлчлэх. Тийм учраас ард иргэдээ аливаа гамшиг, ослын үед өөрөө, өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах, харилцан бие биедээ тусламж дэмжлэг үзүүлдэг байх мэдлэг дадлагыг олгох, гамшгийн үед төр захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалтыг сайжруулахын тулд энэхүү Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.

Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 180.149.96.90

Дэлхийн газрын зураг дээр ажиллаж байна уу. Маш сайн. Одоо Япоынг эзлэх тухай ярий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж