Хайрганы үйлдвэрт осол гарч 24 настай ажилтан газар дээрээ нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Хайрганы үйлдвэрт осол гарч 24 настай ажилтан газар дээрээ нас баржээ

Хайрганы үйлдвэрт осол гарч 24 настай ажилтан газар дээрээ нас баржээ

Урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлснээр хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ослууд нэлээд бүртгэгддэг. Тухайлбал, энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хайрганы үйлдвэрийн хашаанд “хүн нас барлаа гэх” мэдээлэл иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг гарсан өдрийн 12:15 цагт тус хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай Ц нь ковшины шанаганд дарагдан газар дээрээ амиа алдсан юм байна.

Уг осол гарах болсон шалтгаан нөхцөл нь талийгаач ажилтан Ц нь ковшины шанага янзалж байх үед нь олон тонны жинтэй шанага дээрээс нь унаж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс материалжуулан шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас боолт нэг ширхэг, суудлын бүрээс, цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргасан байна.

Дашрамд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр 2018 онд барилгын салбарт 17 осол гарч, долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байжээ.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж