Ч.Хүрэлбаатар: НДС, ЭМДС-гийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ | News.MN

Ч.Хүрэлбаатар: НДС, ЭМДС-гийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ

Ч.Хүрэлбаатар: НДС, ЭМДС-гийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ

Ч.Хүрэлбаатар: НДС, ЭМДС-гийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.23/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  дөнгөж сая мэдээлэл  хийлээ.

Тэрбээр   “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Монгол Улсын 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ. 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлнэ.  2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь байна гэж тооцож байна. Инфляц 8 хувьтай, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум долларын ашигтай байна гэж харж байгаа. 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээ 5.1 хувь гэж тооцсон. 2020 онд  хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 орчим арга хэмжээг тусгах санал ирсэн. Үүнээс  санхүүжилт хийх боломж, өр, хэрэгжих нөхцөл  боломжтой нь уялдуулан нийт дээ 10 их наяд төгрөгийн 116 арга хэмжээг  үндсэн чиглэлд багтаахаар оруулсан. Анх ирсэн саналд улсын төсвөөр хэрэгжих чиглэлд 6 их наяд төгрөгийн санал ирсэн. Үүнээс улсын төсвөөр 3.4 их наяд төгрөгийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн төсөвт суулгасан. Урсгал зардалд  мөн 3.7 их наяд төгрөгийн санал ирснээс улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж хийх ажлууд их байгаа ч Монгол Улсын өр, санхүүгийн боломжийн хэмжээгээр хязгаарлагддаг. Мөн хувийн хэвшлүүд өөрсдөө хийх боломжтой гэж үзсэн учраас зарим арга хэмжээг хассан.

2020 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой зардлуудыг оруулсан. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр оруулсан. Төрийн албаны тухай хууль, шинээр зарим  хууль хэрэгжиж эхэлж буйтай холбогдох санхүүжилтүүд тавигдсан. 2019 онд хөрөнгө оруулалтын хэмжээг нэлээд өндөр дүнтэйгээр тавьсан. 2020 онд ажлуудаа дуусгахаар төлөвлөж байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхээр төсөв дээр нэмж оруулахаар боллоо.

Төсвийн бүх зардлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээг нь бууруулж тооцсон.

Төсвийн зарлагын дээд хэмжээ ДНБ-ний 32.8 хувьд байсныг 32.4 хувь болгон бууруулж  тооцсон.

Засгийн газрын өрийн байдал  2016 оны төгсгөлд ДНБ-ний 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөл дээр 58.9 хувь болж буурсан. Барих, шилжүүлэх концессыг хийхгүй. Энэ нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг.

Эрүүл мэндийн даатгалын сан, НД-ын сангийн хөрөнгийг 2020 оноос эхлэн  төрийн сан дээрээ байршуулах бодлого баримталж байна.

Монгол Улс 2019, 2020 онд төлөх өр, бондын томоохон төлбөр байхгүй ч гэлээ. 2021-2024 онуудад нийтдээ  2.9 тэрбум ам.долларын бондын төлбөр төлөх ёстой. Тиймээс энэ төлбөрөө эдийн засагт, ханш, санхүүгийн дарамт үзүүлэхгүй байхаар тооцоолсон өрийн стратегийг баталсан нь онцлог. Цаашид аливаа зээл авахдаа эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр ашгийг нь нэлээд тооцож байж авах учиртай. Өмнөх алдаагаа давтах учиргүй.

2019 оны эхний улирлын байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай явж байгаа. Тиймээс аль болох бонд гаргахгүйг хичээнэ. Өрийн хэмжээ ДНБ-ний 93-тай тэнцэж байсан үе бий. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 54 хувьтай тэнцэж бууж ирнэ гэсэн тооцоолол хийсэн.

Капитал банканд мөнгө нь байршиж байсан сангуудад чиглэл өгөх ажлыг Сангийн яамнаас зохион байгуулахаар ажиллаж байна. Тэр мөнгө нь агаарт уусаж, газарт шингэчхээгүй байгаа байх.

2020 онд уул уурхайн түүхий эдийн үнэ энэ оныг бодвол өндөр байх төлөвтэй байгаа тул үнийг бага зэрэг нэмэгдүүлж тооцоолол хийж байгаа. Ингэхдээ дэлхийн эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж тооцсон” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 182.160.35.226

Төрийн сан хүү өгөхгүй биз дээ. Эсвэл хүүтэй юм уу ?

Avatar

Зочин 2019-04-24 202.21.100.202

одоо тэгээд байрлаж байсан банк нь яаам вэ

Avatar

Зочин 2019-04-24 64.119.23.143

2020 оныг төрийн албанд ажиллаж байгаа тэтгэвэрт гарна гэсэн бодолтой олон хүн хүлээж байна. Мөн тэтгэвэрт гарсан олон мянган ээжүүд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор ажилласан жилээ нэмүүлнэ гэсэн бодолтой олон ээжүүд та нарыг харж байгаа. Сонгууль болно. Мөнгө ч мөн их хэрэг болох нь дээ. 2020 оны төсөвт энэ талаар хэрхэн суугдман юм бол доо.

Avatar

Зочин 2019-04-24 202.21.116.4

103.9.89.103 Эргүү мал минь наад мөнгийг чинь Ч.Хүрэлбаатар биш мангуу С.Эрдэнэ Кипитал банканд хийсэн байдаг юм.

Avatar

монгол 2019-04-24 66.181.183.80

эргүү дагзаа чойжилсүрэн хүүр капитал банкинд хийчихсэн юм

Avatar

иргэн 2019-04-24 103.9.89.103

тэнэг *л вэ, энэ хүрэлбаатар гэж!!!! төр нь хувийн бизнест оролцохгүй байхыг бодлогондоо оруулаад явахын оронд…. энэ мөнгөнүүдээ найдвартай банкинд байршуулахын оронд албаар дампуу банкинд байршуулж луйварын аргаар хувааж идчихээд, дараа нь ийм шийдвэр гаргах гэж….

Avatar

зочин 2019-04-24 66.181.183.80

ундармаа чинь алга болсон мөнгөө намдаа хандивласан гээд нэг шар сонин дээр биччихсэн байнаа үнэн юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж