Уралдааны үеэр 30 дугуйчин осолдов

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Уралдааны үеэр 30 дугуйчин осолдов

-Жиро д'Италиа уралдааны үеэр 30 дугуйчин осолдов-

Жиро д'Италия (Giro d'Italia) дугуйн олон хоногийн уралдааны хоёр дахь уралдааны барианд орохын өмнө санамсаргүйгээр уралдааны замд гарч ирсэн нэгэн үзэгчийн буруугаар 30 тамирчид осолджээ.

Дугуйчид бөөнөөр тэгш зам дээр хурдтай явж байхад нэг үзэгч өөрийн дугуйтайгаар тэдэнтэй нэгдэх гээд Trek Factory Racing багийн италийн тамирчин Эудженио Алафачи (Eugenio Alafaci), Marco Coledan багийн Марко Коледан нарын өмнүүр гарч ирэхэд тамирчид хурдаа хасч чадалгүй бөөнөөр бие биенээ дайран унацгаасан байна.

Уралдааны албан ёсны эмч нарын мэдээнд өгүүлснээр уг осолд нийт 30 тамирчид өртөж, тэдний ард явсан олон тамирчдын замыг бөглөжээ.

Афалачи өөрийн хуудсанд бичихдээ “тэр нөхөр цуваанд 10 км-ын өмнө нэгдэх их гоё ухаан оллоо гэж бодсон байх. Солиотой. Тэр нь осол гаргалаа. Марко Коледан ч унасан юм. Тэр тэнэг Коледоноос олон цохилт амссан байх. Тэр өөрийн хийсэн хэргийг харна гэж найдаж байна. Ядаж олны өмнө уучлалт гуйх хэрэгтэй биз дээ” гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж