Өнөөдрөөс Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж, энэ хүрээнд гурван хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх шийдвэр хэрэгжих болж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулах өдрүүдэд /дөрөвдүгээр сарын 24,25,26/ нийслэлд архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон захирамжийг энэ сарын 19-нд Улаанбаатар хотын захирагч гаргасан юм. Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.
Холбоотой мэдээ