“Оюутолгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа

“Оюутолгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа

“Оюутолгой” компани 2019 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ өчигдөр /2019.04.23/ танилцууллаа.

  • Зэсийн үйлдвэрлэл 45,800 тонн, 2018 оны нэгдүгээр улирлаас 18.2%-р илүү
  • Алтны үйлдвэрлэл 120,000 унци, 2018 оны нэгдүгээр улирлаас 187.6%-р илүү
  • 85.7 сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөрт төлсөн
  • 98 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцууллаа

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд онцлох үйл явдлууд өнгөрсөн улиралд тохиов. Түүний нэг нь “Оюутолгой” компани 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замыг өнгөрсөн хоёрдугаар сард нээсэн явдал байлаа. Энэхүү замыг барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан.

Түүнчлэн Монголын төдийгүй олон улсын уул уурхайн компаниудад жишиг болохуйц үйл явдал болох Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малчдын гаргасан гомдлуудыг Дэлхийн Банкны Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, Омбудсмэний газрын тусламжтайгаар зөвшилцлийн замаар амжилттай шийдвэрлэн хаалаа. Улмаар энэхүү амжилттай туршлагыг хуваалцах бага хурлыг Ханбогд сумын Гурван талт зөвлөл, Омбудсмэний газраас хамтран өнгөрсөн сарын 25-ны өдөр зохион байгуулсан.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАЙГАЛЬ ОРЧИН, СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ

  • “Оюутолгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.
  • “Оюутолгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.
  • “Оюутолгой” компанийн ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна.
  • “Оюутолгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтныг хамруулсан.

ТАТВАР, ХУДАЛДАН АВАЛТ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • “Оюутолгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.
  • Мөн орон нутгийн хамтын ажиллагаагаа бататган Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ээлжит нээлттэй өдөрлөг, “Техник, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэргийг Даланзадгад хотноо зохион байгуулсан бөгөөд 2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо.

“Оюутолгой” компани оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.

2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЙЛАН

Таамаглаж байсанчлан 1-р улиралд улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ ил уурхайн олборлолтын 4а шатны хатуулаг өндөртэй хүдэр боловсруулсан хийгээд төлөвлөгөөт засвар хийсэн учир тээрмийн ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар буурсан. Гэвч, 2018 оны 1-р улиралд үе шат 6-ын бага агуулгатай хэсгээс олборлож байсантай харьцуулахад үе шат 4-ийн өндөр агуулгатай хэсгээс олборлож эхэлсэнтэй холбоотойгоор зэс болон алтны агуулга өндөр байснаар бууралтыг нөхсөн. Мөн өндөр агуулгатай хүдэр боловсруулснаар зэс болон алтны метал авалтын түвшин 2018 оны 1-р улирлаас 5.4 болон 27.4 хувиар тус тус өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалт өссөнтэй холбоотойгоор 2018 оны 1-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 18.2 хувиар өссөн. Харин алтны үйлдвэрлэл 2018 оны 1-р улиралтай харьцуулахад 187.6 хувиар нэмэгдсэн нь үе шат 4-ийн нөлөөллөөр хүдэр дэх агуулга 135.2 хувь нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үе шат 6-аас гарсан зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос боловсруулахтай хамааралтай алтны үйлдвэрлэл 2019 оны бусад үед, ялангуяа оны хоёрдугаар хагаст ихээр буурах төлөвтэй байна. Зэсийн дундаж агуулга ч мөн жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй байгаа.

Туркойз Хилл “Оюутолгой”-г 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 180,000-220,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн.

Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол болон үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг 2019 оны 10-р сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх болон газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянаж үзэх шаардлага гарсан. Энэхүү шинэчилсэн хуваарь оны төгсгөл хэсэгт бэлэн болох бөгөөд Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байна.

“ОЮУТОЛГОЙ” ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2018 оны I улирал2018 оны II улирал2018 оны III улирал2018 оны IV улирал2019 оны I улирал2019 оны I улирал8 2018 оны I улирлын зөрүү2018 оны бүтэн жил
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)23,13122,79222,52322,86323,9433.50%91,309
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)9,56110,1649,6529,3619,255-3.20%38,738
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:
Зэс (%)0.510.480.510.550.5712.00%0.51
Алт (г/т)0.250.260.380.560.58135.20%0.36
Мөнгө (г/т)1.321.171.191.221.25-4.90%1.22
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)177.3178.8179.8189210.118.50%724.9
Баяжмалын дундаж агуулга (% Зэс)21.92221.921.921.8-0.30%21.9
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)38.839.439.441.545.818.20%159.1
Алт (‘000 унциар)425077117120187.60%285
Мөнгө (‘000 унциар)22122523023824711.60%914
Борлуулсан баяжмал (‘000 тонноор)163.1220171.9191.4184.913.40%746.4
Борлуулсан баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)34.346.13640.238.512.30%156.7
Алт (‘000 унциар)31515511198215.90%248
Мөнгө (‘000 унциар)206250201216200-2.90%873
Металл авалт (%)
Зэс79.579.780.984.883.85.40%81.4
Алт5559.864.771.770.127.40%65.2
Мөнгө54.658.462.867.163.215.70%60.9

*“Оюу толгой” ХХК НӨАТ-ын буцаан авалтад хамрагддаггүй

Эх сурвалж: ot.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж