Цахилгаан бараа хаанаас авбал хожих вэ?

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Цахилгаан бараа хаанаас авбал хожих вэ?

Цахилгаан бараа хаанаас авбал хожих вэ?

Шинэ байр авч байгаа болон цахилгаан бараагаа шинэчлэх гэж байгаа хүмүүст хамгийн түрүүнд “Хаанаас цахилгаан бараа эсвэл тавилгаа сонгох вэ?” гэсэн асуулт гарч ирдэг.

Мэдээж хүн бүр л боломжийн үнээр чанартай бараа худалдан авахыг бодно шүү дээ. Ингээд л цахилгаан барааны ямар л дэлгүүр байна бүгдийнх нь хаалгыг татдаг. Энэ жишгээр миний бие сэтгүүлчийн хувиар биш худалдан авагчийн хувиар цахилгаан барааны томоохон дэлгүүрүүдээр орлоо.

Миний хувьд чанарыг эрхэмлэж байгаа учир аль болох байр сууриа олсон томоохон 3 цахилгаан барааны дэлгүүрээр орж үзсэнээ хуваалцъя.

  1. Нэг дор 4 урамшуулал авч болох нь Нэкст

Ихэнх дэлгүүрүүд маш өндөр хувьтай хямдрал зарладаг. Жишээ нь 50% хүртэл хямдрал зарлалаа гэсний “хүртэл” гэдэг үгнээс болж яг үнэндээ ихэнх бараа нь 5% хямдарсан байдаг шүү дээ.

Харин Нэкст хямдрал ийм маягийн урамшуулал зарлаагүй. Харин бодит ваучер өгч байгаа нь их таалагдсан. Нэг дор олон төрлийн бараа авах гэж байгаа хүнд их ашигтай. Учир нь ваучераа дараагийн худалдан авалтандаа ашиглаад байх тусам хүү бодогдож бонус нь улам нэмэгдэх зарчимтай юм билээ. Нэг бараа худалдан аваад 200’000 төгрөгний ваучер авна гэдэг 5% хямдарсан бараа худалдан авахаас хамаагүй илүү байх. Нэкстээс онцлох зүйл нь нэг дор 4 урамшуулал зэрэг явуулж байгаа нь:

  1. Худалдан авалтын үнийн дүнгээс хамааран ваучер өгөх,
  2. Samsung-ийн бараа аваад 50’000-200’000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг авах,
  3. Samsung-ийн жижиг бараа аваад том бараа бэлгэнд авах,
  4. Өдөр бүр эхний 30 худалдан авагчдын нэг болоод бэлэг авах гээд 4 төрлийн

урамшуулал байгаа юм билээ. Жишээ нь Samsung-ийн цахилгаан бараа аваад ваучер аваад дээрээс нь 100 гаад мянган төгрөгийн шатахууны эрх авна. Хэрвээ та эхний 30 үйлчлүүлэгчийн нэг болвол ванны алчуур, ухаалаг цаг, LED гэрэлтэй толь гээд янз бүрийн гоё бэлэгний эзэн болно гэвэл ямар вэ?

  1. Европ брэнд сонирхож байвал орж үзэх л газар – BSB

  

Миний цахилгаан барааны эрэлд гарах аялалын дараагийн зогсоол бол BSB. Үүдээр нь ороход л Electrolux, Zanussi, Delonghi, Kenwood гэх мэт европ брэндүүдийг байрлуулсан байсан нь ихээхэн анхаарал татсан юм.

Сонгогдсон брэндийн цахилгаан барааг худалдан аваад үнийн дүнгээсээ хамаарч сугалаа сугалан азаа үзэх боломжийг олгож байна. Жишээ нь 1 сая төгрөгийн худалдан авалт хийгээд нэг удаа азаа үзэх боломжтой гэнэ.

Бэлгэнд нь үсний сэнснээс авхуудаад тоос сорогч, угаалгын машин хүртэл байгаа юм байна. Бэлэгнүүд нь хүний өдөр тутмын хэрэглээний цахилгаан бараа байгаа нь их таалагдсан. Жишээ нь хөргөгч худалдан аваад сугалаанд нь шүүс шахагч сугалчихвал миний хувьд ч лав ашигтай наймаа байх болно.

Бас HP брэндийн зөөврийн компьютер худалдан аваад бас л сугалаа сугалж гар утас принтер зэрэг бэлгүүдээс авах боломжтой байсан. Хэрвээ notebook худалдан авах гэж байсан бол дажгүй л урамшуулал санагдсан шүү.

  1. Бонус картаараа худалдан авалт хийхийг хүсвэл- Номин электроникс

Хамгийн сүүлд Номин электрониксоор орсон. Номингийн цахилгаан бараа 5-40% хямдарсан гэдэг мэдээллийг интернэтээр хараад очсон болохоор “үндсэн үнэ” болон “хямдарсан үнэ”-ийг харьцуулж нэлээн харсан.

Үүнээс гадна цахилгаан шатаар дээш гарангуут хамгийн түрүүнд харсан зүйл бол “Jackpot” гэсэн том самбар байлаа. 800’000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд азаа үзэн жижиг цахилгаан бараа бэлгэнд авах боломжийг “Номин” санал болгосон. BSB-гийн урамшууллаас ялгаатай нь 5 сая төгрөгийн юм худалдаж авсан ч 800’000 төгрөгийн цахилгаан бараа худалдаж авсан ч ялгаагүй нэг л сугалаа сугалах эрхтэй юм билээ. BSB-гийн хувьд үнийн дүнгээсээ хамаарч өндөр үнийн дүнтэй худалдан авалтанд 3 сугалаа сугалах эрхтэй байсан.

Jackpot гэдэг урамшууллын хамгийн гоё зүйл нь бонус картны бонус нэмэгдэх нь байсан. Кассанд бичүүлэх үед миний худалдан авалтын бонус гэж 100’000 төгрөг тооцогдоод нэмэлтээр 50’000 төгрөгийн бонус нэмэгдсэн. Гэхдээ энэ бонусаа зөвхөн электрон бараа худалдан авахдаа л ашиглах юм байна лээ. Тэгсэн ч гэсэн сэтгэл хангалуун үлдсэн.

Цахилгаан барааны эрэлд гарах аялал маань дуусгасны дараа бодоод үзэхэд миний хувьд хамгийн хожоотой наймаа хийж болох нь Нэкст санагдсан. Хамгийн түрүүнд харсан зүйл маань үнэ байсан ч эдгээр дэлгүүрүүд үнийн хувьд нэг их ялгаагүй байсан учир аль нь илүү их хямдрал эсвэл бэлэг эсвэл урамшуулал санал болгож байгааг нь сонгохоор шийдсэн юм.

Нэкстээс худалдан авалт хийхэд нэг дор 4 төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой байсан нь илүү таалагдсан. Энэ нь бусад дэлгүүрүүдээс 4 дахин давуу талыг үүсгэж чадаж байгаа юм. Мөн урамшууллаа 90 хоногийн хугацаанд ашиглах боломжтой байхад зарим дэлгүүр ердөө 7 хоногийн дотор ашиглах шахуу хугацаа өгсөн.

Хэрвээ та ойрын хугацаанд цахилгаан бараа худалдан авах гэж байгаа бол Нэкстийг зориорой. Тэнд илүү бодит урамшуулал бас илүү олон боломж олгож буй санагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж