Дугуйтай албан хаагчид

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Дугуйтай албан хаагчид

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ажилдаа унадаг дугуй хөлөглөн ирэх болжээ. Тус аймгийн Тамгын газрынхан ажилдаа ирж очихдоо дугуй унах болсноор алба амины унааны шатахууны мөнгийг хэмнээд зогсохгүй, эрүүл мэнддээ үнэгүй хөрөнгө оруулалт хийх болжээ. Нийслэлчүүдийн хувьд нэвтрүүлж болмоор энэ туршлагыг хөдөө орон нутагт эхлүүлжээ. Яам тамгын том дарга нар нь эс ч албан хаагчид нь автомашинаа дугуйгаар солиход болохгүй гэх зүйлгүй санагдана.

Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг өрнүүлсэн хэдий ч одоогоор дугуйн зогсоол байгуулсан албан газар нэг ч алга байна.

М.СУРА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж