Энэтхэгт өнгөрсөн оны сүүлчээр төмрийн хүдрийн экспортод ногдуулах татварыг нэмснээр үнэ эрс нэмэгдэхэд хүрчээ. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 109 ам.долларын үнэтэй байсан түүхий эд өнгөрсөн дөрөвдүгээр сард 185 ам.долларт хүрсэн нь татварыг таван хувиар нэмэгдүүлсэнтэй харьцуулахад хавьгүй өндөр үзүүлэлт юм. Харин тэр үеэс хойш үнэ 120 ам.доллар орчим болтлоо унажээ. Энэтхэгийн эрх баригчид үнэ өндөр байхад экспортын татвараа нэмэгдүүлж, үнэ буурахад татвараа бууруулдаг. Уул уурхайн компаниуд болон ган үйлдвэрлэлийн салбарын сайд уг саналыг дэмжиж байгаа юм. Харин эсэргүүцэгчид нь уул уурхайн компаниуд Хятад руу гол төлөв агуулга багатай хүдрийг экспортолж, цорын ганц худалдан авагч нь болох Хятад түүнийг нь дээд зэргийн агуулга бүхий хүдэртэй хольж, үйлдвэрлэлд хэрэглэдгийг тайлбарлах аж. Энэтхэгийн үйлдвэрлэгчид зөвхөн агуулга сайтай хүдрийг ашигладаг тул экспортын татвар нэмэх шаардлагагүй гэж уг шийдлийг эсэргүүцэгчид өгүүлжээ.
Энэтхэгийн Засгийн газар дээрх баримтаас гадна түүхий эдийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл бэлтгэж эхэлсэн бөгөөд түүндээ хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарласан заалтуудыг оруулжээ. Энэтхэг нь ган үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвт ордог бөгөөд нүүрс, боксит, хромит зэрэг түүхий эдээр баялаг юм. Гэсэн хэдий ч цаашид тус улсад томоохон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийн тулд өөрт байгаа түүхий эдээ ашиглах хэрэгтэй гэсэн байр суурь тодорхой дэмжлэг олж байгаа юм. Түүнчлэн ган үйлдвэрлэгчид Энэтхэгийн хувьд түүхий эд экспортолж байснаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хавьгүй ашигтай бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр дотооддоо эрэлт нэмэгдэнэ гэж үзэж байна. Тиймээс зөвхөн төмрийн хүдэр төдийгүй бусад түүхий эдэд ч гэсэн экспортын татвар ногдуулах санал гарах болжээ.

Энэтхэг нь жилд 230 орчим сая тонн төмрийн хүдэр олборлож, түүнийхээ тэн хагасыг БНХАУ руу экспортолдог байна. Энэ экспортынхоо ачаар тус улсын 300 гаруй уурхай ашигтай ажиллаж, ажилтнууд нь ажилтай байдаг тул хориг тавих нь тэдэнд хүндээр тусна. Энэтхэгт өнгөрсөн онд 55.1 сая тонн ган үйлдвэрлэсэн бол ган үйлдвэрлэлийн салбарын сайдын тооцоогоор энэ тоо 2012 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 120.6 сая тоннд хүрэх аж. Гэсэн ч энэ нь жилдээ 600 сая тонн ган үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Хятадтай харьцуулахад хавьгүй бага үзүүлэлт гэж сайд үзжээ.
Д.Мөхнболд
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"