Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ | News.MN

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж,  хоёр удирдагч дээд хэмжээний уулзалт хийх болсон. Ким Жон Уны хуягт галт тэрэг өнөөдөр /2019.04.24/ өглөө ОХУ-ын Хасан өртөөн дээр ирж, тус улсын албаны хүмүүс түүнийг цэцэг, талх давстай угтсан байна.

Тэрбээр дараа нь Приморскт байдаг ОХУ-БНАСАУ-ын найрамдлын ордонд зочилжээ. Энэхүү найрамдлын ордонг 1986 онд буюу БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч агсан Ким Ир Сэн ЗХУ-д айлчлах үеэр барьсан юм байна.

Ким Жон Уны энэ удаагийн айлчлалд эхнэр Ри Сол Жу хамт дагалдаагүй ч Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, БНАСАУ-ын Ардын армийн захирагч, генерал Ри Ён Ги тэргүүтэй албаны хүмүүс ОХУ-д иржээ.

Владимир Путин, Ким Жон Ун нар маргааш /2019.04.25/ Приморскийн хязгаарын төв Владивосток хотод уулзах бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг гол асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Ким Жон Уны хувьд өмнөд хөрш БНХАУ-д дөрвөн ч удаа айлчилж байсан ч ОХУ-д анх удаагаа айлчилж буй нь энэ юм.  Түүний эцэг БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Ил ОХУ-д гурван удаа айлчилж байсан ба хамгийн сүүлийн айлчлал 2011 онд болж байв.

Эх сурвалж:SPUTNIK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-24 107.77.173.11

Сказочные долбоёбы!

Avatar

Зочин 2019-04-24 107.77.173.11

Сказочные долбоёбы!

Avatar

Иргэн 2019-04-24 49.0.212.51

Энэ коммень бичээд байгаа балай юмнууд тэр энхрий хайрт хойд Солонгос руугаа тонилцгоох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-24 81.185.168.196

Сайхан уулзалт болно.. амeрик сандарч байгаа даа хөөрхий

Avatar

ккк 2019-04-24 49.0.212.51

Чи тэр хойд солонгостоо очиж ажиллаж амьдраач, ёстой хүний ёсноос гадуур, амьтан болно ш дээ үхэр минээ

Avatar

МӨНХ 2019-04-24 112.72.12.4

ЭНЭ МАНГАР БАЦААН ЗАЛУУ ХҮН БАЙЖ ҮНЭН ВКУСГҮЙ ХУВЦАСЛАНА ШҮҮ. ҮС ТОЛГОЙГНЬ ХАРААД БАЙГААРАЙ. НОВШ ГЭЖ.

Avatar

Зочин 2019-04-24 202.131.245.243

Чамайг бодвол Швейцарт боловсрол эзэмшсэн хүн дээ, нүүрсний утаанд угаартсан өмхий халтар гуйлгачин минь.

Avatar

ОТГОН 2019-04-24 43.242.243.222

ОТГОН\nØВØØ НЬ СVХЬААТАР ØРТØØГ АШИЛАЛТАТ ОРООД САР Ч БОЛООГVЙ БАЙХАД ЁСТОЙ ОРООД ГАРСАН\nКИМ ИР СЕН\nТЭР VЕД ТАВАН ТОЛГОЙГ Л ГЭРЭЭ ХИЙХ ГЭЖ ЯВЖ БАЙСАН

Avatar

Иргэн 2019-04-24 202.9.43.38

Их Монгол улсыг шуналтангууд тараан бутаргасаар Манжид яахч аргагүй Оросд одоо Англи АНУ-г зулгуудаж амьдрах гэж оролдож байдгаа ѳгч л байна.Хэзээ биеэ дааж хойд Солонгос шиг амьдрах бол.

Avatar

Монгол 2019-04-24 202.126.89.175

Монголчууд бид энэ хойд солонгос шиг хориг тавиулуул яах бол бүүр үгээгүй гуйлгачид болох байхдааа.гэтэл энэ бүдүүн дарга дэлхииг айлгаал бүү мэд

Avatar

Зочин 2019-04-24 202.55.188.45

Оросууд нэг Чуркаг ашиглаж мөнгө хийх санаа олжээ. Америкаас мөнгө саах

Avatar

Амжилт хө 80 оны өнгөлөг залууд 2019-04-24 103.111.68.3

Хөөрхий яааж устгах аргаа л олохгүй байгаа биз дээ\nАНУ болхоор би авчихяа гэхээр нь түй май гэсэн.. оросуудад устгаад өгөөч гэж гжйх биз дээ

Avatar

Зочин 2019-04-24 66.181.161.65

Амжилт хусье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж