Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

Оросууд Ким Жон Уныг талх давстайгаа угтжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж,  хоёр удирдагч дээд хэмжээний уулзалт хийх болсон. Ким Жон Уны хуягт галт тэрэг өнөөдөр /2019.04.24/ өглөө ОХУ-ын Хасан өртөөн дээр ирж, тус улсын албаны хүмүүс түүнийг цэцэг, талх давстай угтсан байна.

Тэрбээр дараа нь Приморскт байдаг ОХУ-БНАСАУ-ын найрамдлын ордонд зочилжээ. Энэхүү найрамдлын ордонг 1986 онд буюу БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч агсан Ким Ир Сэн ЗХУ-д айлчлах үеэр барьсан юм байна.

Ким Жон Уны энэ удаагийн айлчлалд эхнэр Ри Сол Жу хамт дагалдаагүй ч Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, БНАСАУ-ын Ардын армийн захирагч, генерал Ри Ён Ги тэргүүтэй албаны хүмүүс ОХУ-д иржээ.

Владимир Путин, Ким Жон Ун нар маргааш /2019.04.25/ Приморскийн хязгаарын төв Владивосток хотод уулзах бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг гол асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Ким Жон Уны хувьд өмнөд хөрш БНХАУ-д дөрвөн ч удаа айлчилж байсан ч ОХУ-д анх удаагаа айлчилж буй нь энэ юм.  Түүний эцэг БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Ил ОХУ-д гурван удаа айлчилж байсан ба хамгийн сүүлийн айлчлал 2011 онд болж байв.

Эх сурвалж:SPUTNIK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж