Балбад өнөөдөр /V.12/ дахин хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Эверест уулын ойролцоо болсон байна. АНУ-ын геологийн судалгааны төв Намче Базар хотын орчим дахь газар хөдлөлтийн хүчийг 7.4 магнитуд хэмээн хэмжсэн аж. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Балбын нийслэлд хүчтэй байсан бөгөөд хөрш Энэтхэг, Бангладешийн нийслэлд хүртэл мэдрэгдсэн байна.
Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс нийслэл Катманду хотын байшин барилгын 30 хувь нь сүйдэж, 8000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС