Тендерийн үйл ажиллагаанд урьж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Тендерийн үйл ажиллагаанд урьж байна

Тендерийн үйл ажиллагаанд урьж байна

Нийслэлийн Засаг дарга худалдан авах ажиллагааг иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой тендерт оролцогчдын хяналтын дор зохион байгуулж, илүү тод, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг олон нийтэд сурталчлах,  нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 29-ний өдрийн 1000-1200 цагийн хооронд Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр “тендерийн нээлт”-ийн үйл ажиллагааг анх удаа иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой зохион байгуулна. Үүгээрээ худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдал, цахим тендер шалгаруулалтын өнөөдрийн түвшинг олон нийтэд бодитоор танилцуулах юм. Мөн 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр шинэчлэн батлагдсан худалдан авах ажиллагааны хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар болон цахим тендер шалгаруулалтад оролцогчдын анхаарах асуудал буюу цахим системийн нууцлал аюулгүй байдлын талаар илтгэл тавихаас гадна иргэд хоорондоо бүлэг байгуулан гэрээ хийж, олон нийтийн оролцоотой худалдан авалтад гар бие оролцох боломжийг танилцуулж, мэргэжлийн байгууллагын албан хаагчдаас зөвлөгөө, мэдээлэл өгч, зааварчилгаа, гарын авлага тараах юм.

Иймд нийслэл хотод буюу өөрийн  оршин суугаа дүүрэг, хороодод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын тендерийн сонгон шалгаруулалтад олон нийтийн оролцоог хэрэгжүүлэх, хяналт тавих сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийг урьж байна гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж