2015 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/ Хугацааны дунд үе болон эцсээр бороо хур тунадас орно /
Баруун зүгийн нутгаар: 12,15-16нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар бороо хур тунадас орно. Энэ хоногуудад салхи зарим газраар 7-12 м/с, Алтайн уулсаар түр зуур 16м/с хүрч шороон шуурга шуурна. 13-14, 17-нд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.
Төвийн нутгаар: 12,16-нд нутгийн хойд хэсгээр, 13, 17-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи зарим газраар 12-14м/с хүрч шороон шуурга шуурна. 13-14,17-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 5-10 градус өдөртөө 21-26 градус дулаан, уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.
Зүүн зүгийн нутгаар: 11,14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд зарим газраар, 16-17нд нутгийн хойд хагаст бороо хур тунадас орно, салхи зарим газраар 12-14м/с õ¿ð÷ шороон шуурга шуурна. 13-14-нд сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 0-6 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.
Говийн нутгаар: 14-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зарим газраар 12-14м/с, 13, 17-нд зарим үед 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 13-14-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна ялангуяа 12,16-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 22-27 градус хүрч дулаарна.
ЭХ сурвалж: www.tsag-agaar.mn