Царайлаг хөлбөмбөгч Криштиан Роналду газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балбын хүүхдүүдэд туслахад зориулан “Save the Children” санд долоон сая еврог хандивлажээ. Роналду өөрийн тоглогчийн дугаарын хэмжээгээр хандив өргөсөн аж. Түүнчлэн тэрээр “Facebook” хуудсаараа дамжуулан Балбад туслах хандив өгөхийг уриалсан байна.
Криштиан Роналду өмнө нь Газын зурвасын зөрчил мөргөлдөөн болон цунамид өртсөн Индонезийн хүүхдүүдэд туслахаар хандив өргөж байсан аж.
Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 8000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Time