Ямар үед баялгийн сан байгуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Ямар үед баялгийн сан байгуулдаг вэ?

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран өнөөдөр Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Байгалийн баялгаа зүй зохистой ашиглах зорилгоор улс орнууд баялгийн сан байгуулж, хуримтлал үүсгэдэг. Энэ туршлагыг бий болгохоор зорьж Монгол Улсын Ерөнхийлөгч Баялгийн сангийн тухай хуулийн төслийг санаачилсан нь одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа юм. Уг санг байгуулсан нөхцөлд баялгийн санд хуримтлуулсан хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглахгүй, хуримтлал бүрдүүлнэ.

Уулзалтын үеэр яригдсан гол сэдэв нь баялгийн санг байгуулахад юуг анхаарах ёстой тухай юм. Байгалийн баялгийн сангийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Андрю Бауэрын өгч буй зөвлөмжөөр улс орнууд өндөр зээлтэй байгаа нөхцөлд баялгийн сандаа хөрөнгө хуримталдаггүй, эхэлж хүү өндөртэй зээлээ төлж ачааллаа багасгасны дараа хуримтлал бий болгодог байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нь хадгаламжийн хүүнээс доош орсон нөхцөлд хуримтлал бий болгох нь ашигтай тусдаг аж. Тиймээс Монгол Улсын хувьд 2017 оноос төлөгдөж эхлэх Чингис бонд, Хөгжлийн банкны зээлийн төлбөрийн ачааллаа бууруулснаар Баялгийн санд хуримтлал бий болгох нь оновчтой болж мэдэхээр байна.

Байгалийн баялгийн сан байгуулж амжилттай ажиллуулж байгаа орон гэвэл Норвеги аж. Сангийн хэмжээ 500-800 тэрбум ам.доллараар яригдаж байна. Санг сонгуулийн циклээс хамгаалах эрх зүй хатуу суусан байдаг. Өөрөөр хэлбэл, Байгалийн баялгийн санг улс төрийн нөлөөллөөс тусгаар байлгах бодлого нь хуулиар дархлаажиж, хатуу мөрддөг нь сан ашигтай ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгдөг ажээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж