Боксын үндэсний шигшээ баг хойд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Боксын үндэсний шигшээ баг хойд хөршийг зорилоо

'Боксын үндэсний шигшээ багийнхан ОХУ-н Хаваровск хотыг зорилоо. Тэд Оросын боксын холбооны тусгайлсан урилгаар энэ сарын 13-17 ний өдрүүдэд ОХУ-н Хаваровск хотноо зохиогдох ЗХУ-ын Баатар Коротковын нэрэмжит Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд  оролцох юм. Монголын багийн бүрэлдэхүүнд хоёр дасгалжуулагч, шүүгч, тамирчид нийт 14 хүн багтсан байна.

Тодруулбал, AIBA шүүгч ОУХМ Г.Бадрах, ОУХМ Г.Ган-Эрдэнэ (49 кг), спортын мастер М.Гандулам (52 кг), спортын мастер Э.Цэндбаатар (56 кг), ОУХМ Э.Идэрхүү (56 кг), ОУХМ Д.Отгондалай (60 кг), ОУХМ Б.Чинзориг (64 кг), спортын мастер О.Батзориг(69 кг), ОУХМ З.Энхзориг (69 кг0, ОУХМ Ж.Отгонжаргал (75 кг), ОУХМ Н.Шинэбаяр (75 кг), ОУХМ С.Эрдэнэбаяр (81 кг) нар багтжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж