АНУ-д харлавал улсаа хорлоно | News.MN

АНУ-д харлавал улсаа хорлоно

АНУ-д харлавал улсаа хорлоно

АНУ-д харлавал улсаа хорлоно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн хугацаанд хууль бус цагаачлалын эсрэг хууль дүрмээ чангатгасан бол энэ удаад визний хугацаагаа хэтрүүлэн харлагчдын эсрэг арга хэмжээ авахаар болж байна. АНУ-аас аливаа орны иргэдэд виз олгохдоо тухайн улсын иргэдийн “хүмүүжлийг” харах аж. Тодруулбал, иргэд нь богино хугацааны визний хугацааг хэтрүүлсэн үзүүлэлтийг шалгуур болгож, өндөр байвал тухайн орны иргэнийг АНУ-д нэвтрэхийг хязгаарлах, түдгэлзүүлэх гэнэ. Энэ ажлын хүрээнд Трампын захиргаанаас “нэвтрэх барьцаа” буюу АНУ-д нэвтрэхийн тулд төлөх мөнгийг шинэчлэн тогтоохоор хэлэлцэж байгаа аж. Барьцаа мөнгийг тухайн иргэн АНУ-аас явахдаа буцаан авах гэнэ. АНУ-ын цагаачлалын судалгааны төвийн мэдээллээр хууль бусаар хил давж ирсэн цагаачдын тооноос илүү олон хүн визний хугацаагаа хэтрүүлэн “харлан” амьдардаг аж.

Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр холбогдох албаныханд хандан бизнес болон жуулчлалын визээр АНУ-д ирээд хугацаа хэтрүүлэн оршин суух гадаадын иргэдийн тоог бууруулах шинэ арга замыг эрэлхийлэхийг даалгасан байна. Тэрбээр мэдэгдэлдээ “АНУ-ын иргэдийн аюулгүй байдал, системийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд бидэнд шинэ хууль хэрэгтэй. Яг одоо олон сая хүн “Америк мөрөөдөл”-өө эрэлхийлэн манай улсад нэвтрэхээр хилийн цаана дугаарлаж байна” хэмээжээ.  Хуулийн дагуу тамгын газрын албаныхан Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврыг 120 хоногийн дотор гүйцэлдүүлж, хуулийн төслийг боловсруулсан байх ёстой аж. Визний хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоогоор Чад, Джибоути, Эритрей, Либери, Соломоны арлууд, Бенин, Буркина Фасо улсууд тэргүүлжээ. Нийт 20 орон визний хугацаа хэтрүүлсэн нийт гадаадын иргэдийн 20 орчим хувийг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн 2017 онд бичиг баримтгүй хууль бус 70 мянга гаруй цагаачдыг баривчилсны 75 хувь нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон байжээ.

Дональд Трамп өнгөрсөн хугацаанд хууль бус цагаачлалын эсрэг маш хатуу тэмцэж, олон шүүмжлэлийн бай болсон билээ. Тухайлбал, тэрбээр Мексикийн хилийн дагуу хана барихыг санаархаж, хууль бус цагаачдыг хүүхдүүдээс нь тусгаарлаж хорих, улс орнуудыг хар жагсаалтад оруулах гэх мэт ажлыг санаачилсан. Түүнчлэн хил дээр цагаачлалын албаныхны оронд хилийн харуулын агентуудыг ажиллуулж, нүүр тулсан ярилцлагаар эх орондоо буцаж очвол ямар бодит аюул нүүрлэж байгааг “байцаах” болсон. АНУ-д мэндэлсэн хүүхэд автоматаар албан ёсны иргэншилтэй болдог хуулийг цуцлахаа мэдэгдэж байв. Мөн Гондурас гэх мэт хэд хэдэн орны иргэдэд үзүүлж байсан тусгай хамгаалалтын цагаачлалын статусыг зогсоосон. Үүнээс гадна АНУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийн ар гэр рүү шилжүүлж буй мөнгийг хязгаарлах, нийгмийн халамжийг хууль бусаар хүртсэн цагаач иргэдийг шийтгэх гэх мэт хатуу арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

X 2019-04-24 24.46.102.95

U USA is full,need wall

Avatar

зочин 2019-04-24 66.181.170.66

Зөвөө зөв

Avatar

бодлын хулгайч 2019-04-24 66.181.167.53

ЗӨВ. ХҮЧТЭЙ УДИРДАГЧ ИЙМ Л БАЙДАГ ЮМ. ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС, ЭХ ОРНОО, ИРГЭДЭЭ, УЛСЫНХАА ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БОДДОГ ИЙМ Л УДИРДАГЧ ЭНЭ ТРАМП. МАНАЙХ БОЛ ХЭН МӨНГӨ ӨГНӨ ТИЙШЭЭ ГҮЙНЭ. АРЧААГҮЙ АМЬТАД

Avatar

f 2019-04-24 202.126.89.47

Ажил хиигээл биз тэнэг гаж өвгөн

Avatar

Зочин 2019-04-24 27.147.204.179

Delhii deer nairsag, undur hugjilte , iluu taivan, less racict uls zundu baina, zaaval America yvj yadii

Avatar

зочин 2019-04-24 202.21.127.166

МАШ САЙН БАЙНА, ХҮНИЙ ЭРХЭЭР БАМБАЙ ХИЙДЭГ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ГЭХ ЗҮЙЛИЙГ МЭДДЭГГҮЙ, БУСДЫНХАА АЖИЛД СААД БОЛЖ ХАРЛАДАГ, АМИА ХИЧЭЭСЭН ХҮМҮҮС ОДОО "АМЬСГАЛАХАА" ХҮРТЭЛ БОДОХ ЦАГ БОЛЖЭЭ, МОНГОЛ ОРКУУД БУСАДДАА БИТГИЙ ГАЙ БОЛ, СОЛОНГОСЫН ЭЛЧИН ВИЗНИЙ МЭДҮҮЛГИЙН ХУГАЦААГ УРТ БОЛГОСОН НЬ МОНГОЛ ОРКУУДЫН АМИА БОДСОН, ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДЛАГААС ҮҮДЭЛТЭЙ БОЛОХЫГ ТЭДНИЙ МӨЛГӨР ТАРХИ ЯАЖ Ч ХЭЛЭЭД ОЙЛГОХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж