Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа | News.MN

Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа

Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа

Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна.

Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд боллоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Цэндбаатар Йорданы А.Ахматбоулитыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг /54 кг/ Японы тамирчинг ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрх аваад байна. Эмэгтэйчүүдээс М.Намуун /60 кг/ мөн хүрэл медалийн болзол хангалаа.

Харин өнөөдөр рингэд гарсан Д.Давааням /75 кг/, С.Эрдэнэбаяр /91/, М.Мягмаржаргал /75/ нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдсан байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол хангаад байсан бол өнөөдөр Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг, М.Намуун нар медалийн болзол хангаж, цааш тулалдах эрхийг авлаа.

Манай тамирчид маргаашаас эхлэн медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ.

ШУУД ҮЗЭХhttps://www.youtube.com

Фэйсбүүкhttps://www.facebook.com/ASBC.Boxing/

Инстаграм: https://www.instagram.com/asbc_official/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hhhhhhhhh 2019-04-23 202.131.242.206

mkkkkkkkkk

Avatar

дашка 2019-04-23 64.119.26.40

боксчиддаа баяр хүргэж амжилт хүсье. харин дасгалжуулагч нар маань гэмтлийн түрхлэгийг бээлийгүй түрхэж байгаа нь эвгүй байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж