Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улс “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенц”-д нэгдэн орохыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан 7 оронтой хоёр талт гэрээ байгуулжээ. Манай улс ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэн орсон бөгөөд тус конвенц өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай энэ асуудлыг дипломат шугамаар дамжуулан тухай бүрд харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай болдог.

Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд манай иргэд олноор зорчдог АНУ, Австрали, Япон зэрэг улсууд багтаж байна. Тус конвенцид нэгдэн орсноор конвенцийн гишүүн улсуудад ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж